Түүхэн замнал
1922-1935 онд Ардын Засгийн газарт Хянан байцаах хэлтэс
1935-1947онд Сангийн яамны дэргэд Хянан байцаах газар
1947-1949 Улсын байцааг шийтгэх комисс
1949-1957 онд БНМАУлсын Хянан шалгах яам
1957-1959 онд Улсын хянан шалгах комисс
1959-1972 онд Ардын хянан шалгах байгууллага
1990-1996 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх хянан байцаах газар
1996-2002 Санхүүгийн хяналт шалгалтын улсын алба
2002-2014 Мэргэжлийн хяналтын байгууллага
2014 оноос Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газар нэртэй байгууллагууд байсан бөгөөд тус газрууд нь аймаг бүрт өөрийн нэгж байгууллагатай байсан байна. Энэ хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын алба нь Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны б/28 дугаар захирамжаар “Санхүүгийн хяналт, аудитын алба” -ыг үүсгэн байгуулсан.
Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ны 377 дугаар тогтоолоор аймгийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг "Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба" болгон нэрэнд өөрчлөлт оруулсан.