Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны
06 дугаар сарын
09-ны өдөр баталсан
29/16 тоот удирдамжийн дагуу Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүжилт,
үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтыг
сонгон шалгаруулалт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт,
анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, хүүхдийн хоолны
норм норматив, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл
ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтаар төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан
шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж хэвшсэн,
санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж байгаа боловч ээлжийн
амралтын мэдэгдлийг албан хаагч бүрээр бичдэггүй, ажлаас чөлөөлөгдсөн албан
хаагчидтай эцсийн тооцоо хийдэггүй, барилга байгууламж, тээврийн хэрэгслийн
хувийн хэргийг бүрэн гүйцэд хөтлөөгүй, бараа материалын тайланг нэр төрлөөр нь
дэлгэрэнгүй гаргаагүй, цалин илүү, дутуу олгосон, цалин тогтоосон Засгийн газрын
тогтоолыг мөрдөж ажиллаагүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө
гаргаагүй, удирдамж боловсруулан гаргаж дотоод хяналтыг хийдэггүй, нийт 1,839,730 (нэг сая найман зуун гучин есөн мянга долоон зуун
гуч) төгрөгийн зөрчлийг
илрүүлж, илүү олгосон цалин 273,603 (хоёр зуун далан
гурван мянга зургаан зуун гурав)
төгрөгийг төлүүлэх, дутуу олгосон цалин 1,431,307 (нэг сая дөрвөн зуун гучин нэгэн мянга гурван зуун
долоо) төгрөгийг нөхөн
олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 8 заалт бүхий зөвлөмж өглөө.