2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо хуралдаж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 онд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитад хамрагдсан нийтдээ 24 асуудлаар буюу Үүнд:
1. 2022 оны эхний 11 сарын байдлаар хийгдсэн дотоод аудитын
танилцуулга: Бат-Өлзий, Баян-Өндөр, Сант,
Төгрөг, Нарийнтээл сумдын ЗДТГ-уудын 2021 оны, Онги Ус Суваг ОНӨААТҮГ,
Хархорин-Ус Суваг ОНӨААТҮГ-уудын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн
дотоод аудит хийсэн дотоод аудитын
танилцуулга
2. 2022 оны эхний 11
сарын
байдлаар санхүүгийн хяналт
шалгалтад хамрагдсан байгууллагуудын танилцуулга
Төлөвлөгөөт шалгалт
1. Шилэн дансны хуулийн хэрэгжилт
2. Өлзийт, Сант, Гучин-Ус, Богд, Тарагт, Хужирт сумдын Сум
хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сан
3. Аймгийн Засаг даргын нөөц
4. Аймгийн Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах сан
5. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан
6. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
7. Хархорин сумын Орон нутгийн хөгжлийн сан
8. Бат-Өлзий, Уянга, Хужирт сумдын ус рашааны төлбөр
ногдуулалт, төлөлт
9. Арвайхээр, Уянга, Бат-Өлзий сумдын газрын төлбөр ногдуулалт
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт:
1.
Тарагт
суманд баригдсан ажлын байр, нийтийн бие засах газар, нийтийн тээврийн зогсоол
барих зэрэг ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга
2.
Хаус
хороолол төслийн нэгжийн 2020 оны 11-ээс 12 сарын, 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга
3.
2016-2021
онд хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс
олгосон нөхөн олговор, түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн
төлүүлсэн эсэх асуудлаар хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга
4.
Зүүнбаян-Улаан
сумын ЭМТөвийн 2020,2021,2022 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга
5.
Тарагт
сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын Газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт
хийсэн шалгалтын танилцуулга
6.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр
тогтоолоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид цахилгаан, дулаан, уур
усны үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн
хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн тооцоонд хяналт шалгалт хийсэн танилцуулга
3.
Аймгийн Хоршоо дэмжих
сангийн судалгааны танилцуулга.
4. 2023
онд хийгдэх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө зэрэг асуудлаар хэлэлцэж 13 заал бүхий Аудитын хорооны тогтоолыг баталлаа.