2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Санхүүгийн хяналт
шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, улмаар хяналтын үйл
ажиллагааг сайжруулах хяналт шалгалт, дотоод аудит хийгдсэн үйлчлүүлэгчээс
болон иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг цаасаар болон цахим
хэлбэрээр нийт 50 иргэнээс
судалгааг авсан.
1.
Цаасаар авсан санал асуулгын дүн:
Нийт 9 иргэн судалгаанд хамрагдсан. Тухайн байгууллага,
аж ахуй нэгжид хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хэр чанартай,
хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэн зөв, шударга хийгдсэн талаар асуулгад 100 хувь нь
хангалттай сайн, Хяналт шалгалт, дотоод аудитын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?
асуулгад 100 хувь нь үр дүн сайн байна, өмнөх санхүүгийн хяналт
шалгалтын үр дүнд танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн асуулгад 67
хувь нь эерэг өөрчлөлтүүд маш их гарсан, 33 хувь нь илэрсэн санхүүгийн зөрчлүүд
арилж байгаа, танай байгууллагын дотоод хяналтын нэгж нь байгууллагынхаа
санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж чадаж байна уу? гэсэн асуулгад 11
хувь нь огт хийхгүй байгаа, 11 хувь нь сайн хийгдэж байгаа, 78 хувь нь дунд түвшинд хийж
байгаа, танай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа ил тод
нээлттэй байж чадаж байна уу? гэсэн асуулгад 44 хувь нь санхүүгийн бүх мэдээлэл
ил тод байгаа, 44 хувь нь зарим мэдээллийг бидэнд мэдээлдэггүй, 12 хувь нь
санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож чадаагүй, гэж тус тус хариулсан байгаа
нь тухайн байгууллагын Дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,
сайжруулах шаардлагатайг илэрхийлж байна. Хяналт шалгалтад гарсан эерэг үр дүн
86 хувь, тухайн байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын нэгжийн үйл
ажиллагааны эерэг үр дүн 78 хувьтай гарсан.
2.
Цахимаар авсан санал асуулгын дүн: Албаны үйл ажиллагаанд
иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг 9 асуулгын хүрээнд Googleforms програм дээр
бэлтгэн судалгааг авахад 18-56 насны 41 иргэн хамрагдсан. (Судалгааг
хавсаргав)
3.
Судалгааны үр дүнгээс үзэхэд Санхүүгийн хяналт дотоод аудитын
албаны үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд ил тод нээлттэй байдлаар явагдаж, албан
хаагчдын мэргэжлийн ур чадвар, зөвлөгөө өгөх байдал, санхүүгийн хяналт
шалгалтын үр дүн хангалттай, харилцаа хандлага сайн байгааг илэрхийлж байгаа
боловч мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай
байгааг харуулж байна.