Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны
даргын 2022 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан 29/06 тоот удирдамжийн дагуу Хужирт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах
сангийн 2021 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний
зарцуулалтын байдал, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн
эргэн төлөлт, ашиглалт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан
шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын
байдал зэргийг хамруулан шалгалаа.
Шалгалтаар
хяналтын зөвлөл улирал болон жил бүр
зээлийн зориулалт, зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажилладаггүй,
сангийн үйл ажиллагааны талаар сумын нийт иргэдэд мэдээлсэн ажлын тайлан байхгүй,
сангийн үйл ажиллагааны тайланг ИТХурлаар хэлэлцүүлдэггүй, сангийн бүх үйл
ажиллагааг зөвхөн хариуцсан мэргэжилтэнд даалгаж орхисон, сангийн хүүгийн
орлогоос 2022 онд зарцуулах зардлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор
батлуулалгүй зарцуулалт хийсэн, зээлийн хугацаа хэтрэлт өндөр байгаа зэрэг
зөрчил илэрч байгаа нь төсөл сонгон шалгаруулалтыг анхнаасаа чанаргүй хийдэг,
төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, иргэд олон нийтэд сангийн үйл ажиллагаа,
үр дүнгийн талаар мэдээлэл хийдэггүй, эрсдлээс хамгаалах сангаас сумын Засаг даргын
захирамжгүйгээр хөрөнгө зарцуулдаг, бараа материалын тайланг гаргаж
баталгаажуулдаггүй, шаардах хуудас бичилгүйгээр материалыг шууд зарлагдаж
байгаа нь сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлийг бий болгож байна.
Энэ
удаагийн шалгалтаар зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 13 зээлдэгчийн
32093,2 мянган төгрөгийн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 15
зээлдэгчийн 28690,6 мянган төгрөгийн нийт 60783,8 мянган төгрөгийн зөрчлийг
илрүүлж, шалгалтын хугацаанд зээлийн гэрээ нь бүрэн дуусгавар болсон 2 зээлдэгчийн
3107,7 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа
хэтрэлттэй 4 зээлдэгчийн 3446,0
мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгосон, 2225,5 мянган төгрөгийн
явцын хугацаа хэтрэлттэй 1 зээлдэгч 3337,5 мянган төгрөгийг төлж зээлээ хаасан,
2013-2018 онд зээл авч гэрээний хугацаа бүрэн дуусгавар болсон
10 зээлдэгчийн 21836,4 мянган төгрөгийг шүүхэд шилжүүлэх, 2019 онд зээл авч
эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй явцын
хугацаа хэтрэлттэй 10 зээлдэгчийн 21093,9 мянган төгрөгийн зээлийг хэвийн төлөлттэй болгох зөрчлийг
арилгуулах улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлага өглөө.
Эрсдлээс хамгаалах сангийн 25600,5 мянган төгрөгийн
худалдан авалтанд бараа материалын тайлан гаргаагүй, 2500,0 мянган төгрөгийн
компъютер худалдан авсан боловч үндсэн хөрөнгөд бүртгээгүй нийт 28100,5 мянган
төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага
өгч, цаашид анхаарвал зохих асуудалд 9 заалттай зөвлөмж хүргүүллээ.