2016-2021 онуудад хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдэд
төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх, түүнийг холбогдох хуульд заас
Сангийн
сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталсан СХШХ/01 дугаар удирдамж,
Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр
баталсан 29/07 тоот удирдамжийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх
асуудлын хүрээнд хамаарах шүүхийн шүүгчийн захирамж гарсан байгууллагуудын
төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон
этгээдэд төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх, түүнийг холбогдох хуульд
зааснаар хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж,
төсөвт төвлөрүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтанд хууль бус шийдвэрийн улмаас
төрийн албанаас чөлөөлөгдсөн албан тушаалтнуудтай хамаарал бүхий Өвөрхангай
аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 15 захирамж, Захиргааны хэргийн
шүүхийн шүүгчийн 3 захирамж, Хархорин сумын Сум дундын иргэний хэргийн шүүхийн
шүүгчийн 5 захирамжийг үндэслэн Арвайхээр, Богд, Тарагт, Төгрөг сумдын Ерөнхий
боловсролын сургуулиуд, Хархорин сумын Соёлын төв, Арвайхээр сумын 6 дугаар
цэцэрлэг, Уянга, Тарагт сумдын Эрүүл
мэндийн төв, Арвайхээр тохижилт-үйлчилгээ ОНӨААТҮГазар болон 9 төсөвт
байгууллага, нийт 18 байгууллагын 27
иргэнтэй холбоотой материалуудыг хамрууллаа.
Шалгалтаар Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн
шүүгчийн захирамжаар 19 иргэнд 64011428 төгрөг үүнээс 2016-2018 онуудад 14
иргэнд 44948327 төгрөгийн, 2019-2021 онуудад 5 иргэнд 19063101 төгрөгийн
ажилгүй байсан хугацааны олговор олгох, ажилд нь эгүүлэн томилох, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн
46.1,46.2 дахь заалтын дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл
мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс 1140164 төгрөгийн
нөхөн төлбөрийг 3 иргэнд шийдвэр гаргасан 3 албан тушаалтан өөрөө хариуцан
барагдуулсан бол байгууллагын төсвөөс хохирогчид 63677919 төгрөгийн нөхөн
олговор, 795872 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг олгосон боловч буруутай
албан тушаалтнууд эргүүлэн төсөвт төвлөрүүлж ажиллаагүй байна. Мөн шүүгчийн
захирамжид ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр нь мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй бөгөөд
2016-2021 онуудад хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн 15 иргэний 5220283
төгрөгийг үүнээс 2016-2018 онуудад 10 иргэний 3326127 төгрөгийг, 2019-2021
онуудад 5 иргэний 1894156 төгрөгийг байгууллагын төсвөөс шилжүүлсэн зөрчил
илэрч, шалгалтын явцад Онги-Таац голын сав газрын захиргааны
дарга асан Н.Болдбаатарт хамаарах 136767 төгрөгийг орон нутгийн төсөвт
тушаалгаж, Захиргааны ерөнхий хуулийн
103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан
тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны
байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу Богд сумын
ЕБСургуульд хамаарах 3376777 төгрөгийн, Тарагт сумын ЕБСургуульд хамаарах
15645912 төгрөгийн, Төгрөг сумын ЕБСургуульд хамаарах 8424592 төгрөгийн,
Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд хамаарах 10150702 төгрөгийн,
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /Политехникийн коллеж болсон/ хамаарах
1652346 төгрөгийн, нийт 39250329 төгрөгийн асуулдыг шийдвэрлүүлэхээр Боловсрол
шинжлэх ухааны яамны дотоод аудитын нэгжид, Тарагт сумын Эрүүл мэндийн төвд
хамаарах 1430427 төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрүүл мэндийн яамны дотоод
аудитын нэгжид тус тус албан бичгээр хүргүүлэв.