2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    Сангийн яамны 2 дугаар сарын 14-ны өдрийн СХШХ/01 дугаар нэгдсэн удирдамжийн дагуу Хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсэх асуудлаар ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат нар шалгалтыг хийж Сангийн яаманд шалгалтын тайланг цаасаар болон файлаар хүргүүлсэн.

2.    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын хуулийн шинэчилсэн найруулгыг байгууллагын хэмжээнд уншиж судлах, хэрэгжүүлэх,  хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд албан хаагч нар тус хуулийн заалт бүрийг хуваан авч нарийвчлан судалж бусад албан хаагч нарт холбогдох зүйл заалтыг таниулах сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хийлээ.

3.    2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29/06 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Хужирт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд нийт 88884.3 мянган төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 2 зээлдэгчийн 3107.7 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа хэтрэлттэй байсан 10 зээлдэгчийн 21093.9 мянган төгрөг, зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 10 иргэний 21836.4 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлага өгсөн.

4.    2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/04 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Өлзийт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд нийт 131946.2 мянган төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 5 зээлдэгчийн 5221.0 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа хэтрэлттэй байсан 4 зээлдэгчийн 7381.8 мянган төгрөг, зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 4 иргэний 7318.9 мянган төгрөгийг төлүүлэх, эрсдэлээс хамгаалах сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг буруу гаргасан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3 заалт бүхий албан шаардлага өгсөн.

5.    2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/05 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Гучин-Ус сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэж нийт 18130.0 мянган төгрөгийн зөрчил илэрч шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 1 зээлдэгчийн 9695.0 мянган төгрөгийг хуулийн байгууллагат шилжүүлж, зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 3 иргэний 8435.0 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлага өгсөн.

6.    2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29/06 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Богд сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн  2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд нийт 50510.7 мянган төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 6 зээлдэгчийн 155.9 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, зээлийн хугацаа бүрэн дуусгавар болсон 9 иргэний 40169.7 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.

7.    2022 оны 03 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 29/08 аймгийн Засаг даргын баталсан Тарагд суманд баригдсан бизнес хөгжлийн төвийн зориулалттай барилгын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэж байна.

8.    2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Санхүүгийн хяналт,дотоод аудитын албаны дүрэм, бүтэц орон тооны дээд хязгаарыг хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дүрэм, бүтэц орон тооны дээд хязгаар батлах тухай” А/135 дугаар захирамжаар батлуулсан.

9.    Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 4 удаагийн цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.

10.  Аймгийн Засаг даргын А/56 дугаар захирамжаар батлагдсан “Дотоод хяналтыг төлөвшүүлэх” уралдааны удирдамжийн дагуу манай албанаас “Эрсдэлийн удирдлага”, “Дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг аймгийн төвийн орон нутгийн өмчит байгууллагын дарга болон дотоод хяналтын нэгжийнхэнд 2022 оны 03 дугаар сарын 16-нд танхимаар, 2022 оны 03 дугаар сарын 23-нд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, санхүү албаны дарга болон дотоод хяналтын нэгжийнхэнд цахимаар зохион байгууллаа. Нийт 46 байгууллагын 153 албан хаагч оролцлоо.  

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2023.01.01 - 2023.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2024 онд 611 иргэн 18885 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна