2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29/11 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Бүрд сумын Сум хөгжүүлэх сангийн  2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор Н.Алтанганаа нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд  нийт 120140.7 мянган төгрөгийн зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 120140.7 мянган төгрөгийн 4 заалт бүхий албан шаардлага өгсөн.

2.    2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 29/25 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын Сум хөгжүүлэх сангийн  2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, аудитор Н.Алтанганаа, С.Бишрэл нар хяналт шалгалтыг хийж шалгалтын хугацаанд нийт 441,067.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс шалгалтын хугацаанд 32,535 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулж, 441,067.8 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 4 заалт бүхий албан шаардлага өгсөн.

3.    Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүдэд ажлын туршлага солилцох цахим уулзалт 2021 оны 11 сарын 30-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад 19 сумын Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүд болон Хүнс хөдөө аж ахуйн газрын ЖДҮ, Хоршоо, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Тэгшбаяр, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат нар оролцсон.

4.    2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Архивын тасгийн дарга Ц.Нэргүй албаны архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж илэрсэн асуудалд зөвлөгөө өгч, албан хаагчдад "Архив, Албан хэрэг хөтлөлтийн тухай хууль" шинэчилсэн найруулга, "Албан хэрэг хөтлөлтийн стандарт" гэсэн сэдвийн хүрээнд сургалт хийлээ.

5.    "Байгууллагын эрсдэлийн удирдлага, Дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь" сэдэвт сургалтыг Бүрд сумын төсөвт байгууллага, Боловсролын салбарын төсөвт байгууллага, Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч, дотоод хяналтын нэгжийхэнд зохион байгууллаа. Уг сургалтад нийт 107 байгууллагын 302 албан хаагч хамрагдсан.

6.    Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Хужирт, Баруунбаян-Улаан сумдын эрүүл мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн төлөвлөлт, захиалгын үндэслэл, худалдан авалт, зарцуулалт, эмийн нөөц бүрдүүлэлт, эмчилгээ, оношлогооны стандарт, удирдамж мөрдөлт, эмийн зардлыг нягтлан бодох бүртгэл, тайлан балансад тусгаж байгаа байдал, өр авлагын байдалд дотоод аудит хийгдэж байна.

7.    Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт сумдын “Сум хөгжүүлэх сан”-аас зээл авч гэрээний хугацаа дууссан боловч зээлээ төлөөгүй зээлдэгчдийн судалгааг хүргүүлсэн.