1
|
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлын
зөрчлийг зохицуулах хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын
мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж холбогдох газарт хүргүүлэх
|
Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж хүргүүлснээр
ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх
|
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны
2012 оны 05 дугаар тогтоолоор
батлагдсан “ Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон
хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын дагуу 6 нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон
хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж тайланг аймгийн
ЗДТГазарт
хүргүүлсэн бөгөөд эхний хагас жилд ажилтан, албан хаагчидтай холбоотой ёс
зүйн зөрчлийн болон авлига, хүнд суртлын талаар зөрчил гараагүй болно.
|
2
|
Албан хаагч, ажилтнуудын ёс зүй, сахилга
хариуцлагыг дээшлүүлэх, манлайллыг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах
|
Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч,
аудиторууд нь илрэх ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилгүй ажилласан байх.
|
Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, аудиторууд нь хяналт
шалгалт, дотоод аудит хийх бүрдээ “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ
илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаж албаны даргаар шийдвэргүүлж хэвшсэн ба
2021 оны эхний хагас жилд энэ
мэдэгдлийг 22 удаа гаргаж албаны даргаар
баталгаажуулан ажилласан бөгөөд авлига, ашиг сонирхол болон ёс зүйн зөрчилгүй ажиллаж, ёс зүйн зөрчлөөр арга
хэмжээ тооцогдсон албан тушаалтан байхгүй болно.
|
3
|
Байцаагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх.
|
Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий баг бүрдсэн байх
|
Олон улсад цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол улс
хорио цэрийн дэглэм тогтоосон тул олон нийтийн сургалт зохион байгуулагдаагүй
боловч Засгийн газрын хэрэг
эрхлэх газраас зохион байгуулсан “Үр дүнд суурилсан бодлого,
төлөвлөлт,хяналт-шинжилгээ үнэлгээ” цахим сургалтад албаны 7 аудитор,
байцаагч нар бүрэн хамрагдаж гэрчилгээ авсан. Албаны дарга, 1 улсын ахлах
байцаагч 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд
Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан Монгол
Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ ”Алсын хараа-2050”
сэдэвт богино хугацааны зайн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан.
|
4
|
Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод
байдлыг хангах .
aТөсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр самбарт
тавих
БШилэн дансны мэдээллийг цахим болон цаасаар ил
тод болгох
|
Шилэн дансны тухай” хууль болон Ил тод байдлыг
дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2011 оны
17-р тогтоолыг мөрдөж ажиллах.
|
2021
оны эхний 06 сарын байдлаар орон нутгийн төсвөөс 86390,3 мянган төгрөгийн
санхүүжилт авахаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 85523,8 мянган төгрөгийн санхүүжилтийг авч, нийт 84995,3 мянган
төгрөгийн зарцуулалтыг ”Төсвийн тухай
“ хуулийн дагуу орон нутгийн гүйцэтгэх засаглал хөтөлбөр, үндсэн үйл
ажиллагааны зардал арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХТэргүүлэгчдээс баталсан
сарчилсан хуваарийн дагуу зардлын эдийн засгийн ангилал тус бүрээр зарцуулсан
байна. Нийт төсвийн 87,0 хувь буюу 73903,8 мянган төгрөгийг цалин хөлс,
нийгмийн даатгалын шимтгэлд төрийн хууль, ЗГ-ын тогтоол, Яамдын тушаал
шийдвэр, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудад нийцүүлэн
байгууллагын даргын тушаал шийдвэрээр зарцууллаа.
Нийт цалин хөлсний зардалд 64994,4
мянган төгрөг зарцуулснаас 43021,5 мянган төгрөг буюу 66,2 хувийг
үндсэн цалинд, төрийн алба хаасан
хугацааны нэмэгдэлд 4533,7 мянган төгрөг буюу 7,0 хувийг, зэрэг дэвийн
нэмэгдэлд 6018,4 мянган төгрөг буюу 9,2 хувийг, хоолны хөнгөлөлтөд 4680,0 мянган төгрөг буюу 7,2 хувийг , 4050,2
мянган төгрөг буюу 6,2 хувийг мэргэжлийн зэрэгт, ур чадварын нэмэгдэлд 1747,4
мянган төгрөг буюу 2,7 хувийг, 943,2 мянган төгрөг буюу 1,5 хувийг шагналт
цалинд тус тус зарцуулсан байна. Сарчилсан хуваарийн дагуу батлагдсан
төсвөөс 11483,3 мянган төгрөг буюу нийт төсвийн 13,3
хувийг бараа үйлчилгээний бусад зардалд төсвийн зардлын зүйл анги тус бүрд нь зарцуулах ёстойгоос 11091,5 мянган
төгрөг буюу 13,0 хувийг зарцуулж, харилцагч болон бэлтгэн нийлүүлэгчийн
хооронд өргүй, авлагагүй гарсан байна. Хангамж бараа материалын зардлыг нэг
байцаагч буюу бичиг хэргийн ажилтанд ногдох мөнгөн дүнгээр авч үзвэл 510,8
мянган төгрөг байна.
Төсвийн нээлттэй ил тод байдлыг ханган Төсвийн тухай хууль, Шилэн
дансны тухай хуулийн дагуу төсвийн
төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээ тайланг сар улирлаар нь гарган холбогдох
газруудад хуулийн хугацаанд цахим
болон цаасан хэлбэрээр хүргүүлж, байгууллагын мэдээллийн самбарт төсвийн
гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, шилэн дансны төсвийн төлөвлөгөөг гүйцэтгэлтэй
харьцуулсан харьцуулалтаар гарган байршуулж мэдээллийн ил тод нээлттэй
байдлыг ханган ажиллаж хэвшсэн. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн
үйл ажиллагааг тогтмолжуулж өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт
тавих ажлыг сайжруулж үндсэн хөрөнгө болон бараа материалын иж бүрэн бүртгэл
тооллогыг хийн бүртгэлд байгаа машин тоног төхөөрөмжийн хадгалалт
хамгаалалтад байнгын хяналт тавьж хэвшсэн байна.
|
5
|
Олон
нийтийн сүлжээнд албан ёсны цахим хуудсыг нээн ажиллуулах, орон нутгийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана.
|
Иргэд олон нийт тус албаны үйл ажиллагаа үнэн зөв
явагдаж байгаа талаарх мэдээллийг тухай бүр авсан байна.
|
Санхүүгийн
хяналт, аудитын албаны үйл ажиллагааг олон
нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор хяналт шалгалтын дүн болон үйл
ажиллагааны мэдээллийг Аудитын хорооны хуралд 1 удаа асуудал
оруулсан байна. Албаны веб хуудсыг шинэчлэн 2021 онд хийгдсэн
дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр 8 мэдээллийг байршуулж
ажилласан.
|