АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСИЙН 2019, 2020 ОНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, УЛС, ОРОН НУТГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТ, ТАЙЛАГНАЛТАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр баталсан
05 тоот удирдамж, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 06 дүгээр
сарын 16-ны өдөр баталсан 29/13
тоот удирдамжийн дагуу аймгийн Татварын 2019, 2020 онуудын үйл ажиллагаа, улс ,
орон нутгийн татварын орлого бүрдүүлэлт, тайлагналтад хяналт шалгалт хийхэд шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 342,0 мянган
төгрөг, зориулалт бус зарцуулалт 7,7 мянган төгрөг, илүү олгосон цалин 129,2
мянган төгрөг, дутуу орсон ус рашааны орлого 101217,4 мянган төгрөг, замын
сангийн хураамж дутуу ногдуулсан 2956,5 мянган төгрөг, газрын төлбөр дутуу
ногдуулсан болон нэхэмжлэх үүсээгүй 26278,4 мянган төгрөг нийт 130931,2 мянган
төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд дутуу ногдуулсан газрын төлбөр
4172,8 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулж, газрын төлбөртэй ногдуулалттай
холбоотой зөрчлийг арилгуулахаар аймгийн ГХБХБГазарт улсын байцаагчийн албан
шаардлага хүргүүлж, дотоод аудитын хорооноос татварын орлогыг нэр төрлөөр нь
бодит тоо үзүүлэлтэд тулгуурлан нөөц боломжийг бүрэн дайчлан оруулахаар
төлөвлөлтийг хийж ажиллахыг аймгийн Татварын хэлтсийн даргад үүрэг болгосон тул
давхардуулж арга хэмжээг аваагүй болно.