2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, улмаар хяналтын үйл ажиллагааг сайжруулах хяналт шалгалт хийгдсэн үйлчлүүлэгчээс болон иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг цахимаар болон цаасан гэсэн 2 хэлбэрээр нийт 72 иргэнээс судалгааг авлаа.

1.         Цаасаар авсан санал асуулгын дүн: Хэрэглэгчдээс авсан үнэлгээгээр тухайн байгууллага, аж ахуй нэгжид хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хэр чанартай, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэн зөв, шударга хийгдсэн талаар асуулгад 93 хувь нь хангалттай сайн хийгдсэн, 7 хувь нь дунд төвшинд хийгдсэн, шалгалтын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? Асуулгад 83 хувь нь үр дүн сайн байна, 13 хувь нь үр дүн дунд төвшинд байна, 4 хувь нь мэдэхгүй байна, өмнөх санхүүгийн хяналт шалгалтын үр дүнд танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн асуулгад 43 хувь нь эерэг өөрчлөлтүүд маш их гарсан, 20 хувь нь өөрчлөлт огт гараагүй, 27 хувь нь илэрсэн санхүүгийн зөрчлүүд арилж байгаа, 10 хувь нь мэдэхгүй, танай байгууллагын дотоод хяналтын нэгж нь байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж чадаж байна уу? гэсэн асуулгад 10 хувь нь огт хийхгүй байгаа, 20 хувь нь сайн хийгдэж байгаа, 47 хувь нь дунд түвшинд хийж байгаа, 23 хувь нь сайн хийгдэж байгаа, 17 хувь нь санхүүгийн мэдлэггүйгээс хийж чадахгүй байгаа, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байж чадаж байна уу? гэсэн асуулгад 70 хувь нь санхүүгийн бүх мэдээлэл ил тод байгаа, 10 хувь нь зарим мэдээллийг бидэнд мэдээлдэггүй, 10 хувь нь санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож чадаагүй, 3 хувь нь санхүүгийн мэдээллийг бид ойлгодоггүй, 7 хувь нь сонирхож байгаагүй, мэдэхгүй гэж тус тус хариулсан байна. Хяналт шалгалтад гарсан эерэг үр дүн 63,3 хувь, тухайн байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны эерэг үр дүн 56,7 хувьтай гарсан байна.

Санхүүгийн хяналт шалгалттай холбоотой нийтдээ 7 санал хүсэлт ирснээс хяналт шалгалтыг хийснээр зөрчил дутагдлыг илрүүлж, арга зүйн зөвлөгөө өгсөнд талархсан талархал 57,1 хувь, хяналт шалгалтыг тогтмол хийлгэх хүсэлт 42,9 хувийг тус тус эзэлж байна.

2.         Цахимаар авсан санал асуулгын дүн: Албаны үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг 10 асуулгын хүрээнд Surveylab програм дээр бэлтгэн Санхүүгийн хяналт аудитын албаны фэйсбүүк хуудсанд байршуулахад судалгаанд  45 иргэн хамрагдсан.

Манай байгууллагаас өнгөрсөн 1-3 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн үр дүнтэй ажлаас нэрлэнэ үү? гэсэн асуултад Засгийн газрын 382 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж алдаа дутагдлыг залруулж өгсөнд 17 иргэн, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн үйл ажиллагаанд 3 иргэн, нээлттэй өдөрлөг зохион байгуулсанд 3 иргэн, хяналт шалгалт үр дүнтэй хийгддэгт 13 иргэн сэтгэл ханамжтай байдаг талаар хариултуудыг өгчээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд Санхүүгийн хяналт аудитын албаны үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд ил тод нээлттэй байдлаар явагдаж, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, зөвлөгөө өгөх байдал, санхүүгийн хяналт шалгалтын үр дүн хангалттай, харилцаа хандлага сайн байгааг илэрхийлж байгаа боловч  мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.     

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 1 3 30%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 2 2 29%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 0 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 0 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 5 2 25%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 5921 иргэн 81308 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна