Уянга сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 онд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 29/14 тоот удирдамжийн дагуу Уянга сумын Соёлын төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж гүйцэтгэлээ.


                                                                    Уянга сумын Соёлын төв


        Уянга сумын Соёлын төв нь шуудан холбооны зардлаас бичиг хэргийн зардалд зарцуулсан, цалин, томилолт тооцохдоо илүү, дутуу олгосон, эд хариуцагч нь бараа материалын тайланг нэр төрлөөр нь гаргаагүй байна. Мөн байгууллагын албан хэрэг хөтлөлт тухайлбал тушаал төлөвлөлт, хадгалалт хангалтгүй байна.  Цаашид төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулан, эд хариуцагчийн тайланг нэр төрлөөр нь гарган, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулж, тушаалыг зөв төлөвлөн гаргаж байх ба  байгууллагын удирдлага нь төсөв санхүүтэй холбоотой хуулийн мэдлэгээ дээшлүүлж ажиллах шаардлагатай байна.


                                
                                                      Уянга сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

Уянга сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийхэд ээлжийн амралтын мэдэгдлийг бичдэггүй, цалин, ээлжийн амралтын олговор давхардуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, бичиг хэрэг, аж ахуйн материал, эмийг бараа материалын тайланд бүрэн гүйцэд орлогод авч зарлагдаагүй, тушаалын хавсралт дутуу, хөрөнгө оруулалтаар ирсэн эргэлтийн хөрөнгийг орлогод аваагүй орхигдуулсан зэрэг нийтдээ 7492,9 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү, дутуу олгосон цалин 356,2 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 7136,7 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.



                                                        Уянга сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль

Уянга сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд тухайн онд ээлжийн амралтын мэдэгдлийг бичдэггүй, цалин, ээлжийн амралтын олговор давхардуулсан, томилолтоор ажилласан гүйцэтгэлийн тайлан бичигдээгүй, баримтын бүрдэл дутуу байхад томилолтыг олгосон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, эмийг бараа материалын тайланд орлогод авч зарлагдаагүй, эм болон шатахууны тайланг гаргаагүй, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо захирлын тушаалд хөрөнгийг тусгасан шийдвэргүйгээр олгосон, хөрөнгийг орлогод дутуу бүртгэж, тайлан тооцоо буруу гаргадаг, агуулахаас гал тогоонд олгож байгаа хүнсний материалын шаардахад захирлын цохолт тухай бүр хийдэггүй, зарим шаардах дээр хүүхдийн тоо бичигдээгүй, хяналт сул, үр дүнгийн урамшууллыг шийдвэргүйгээр олгосон, анхан шатны баримт нь засвартай байхад зардлыг шилжүүлсэн, дотуур байрны хүүхдийн нэг хоногийн хоолны зардлын нормативыг хэтрүүлэн зарцуулсан, багш нарын илүү цагийн хөлсийг зөв бодож олгосон боловч үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсийг тухайн сарын ажилласан цагт хувааж, цагийн хөлсийг тооцолгүй тогтмол 168 цагт хувааж буруу тооцон олгосон зэрэг зөрчлүүд илэрч нийтдээ 9870,1 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин 746,4 мянган төгрөг, илүү олгосон тэтгэмж 1809,6 мянган төгрөг, нийт 2556,0 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 7314,1 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий албан шаардлагыг өглөө.


Уянга сумын Ерөнхий боловсролын  хоёрдугаар сургууль 

            Уянга сумын Ерөнхий боловсролын  хоёрдугаар сургуулийн  2017 оны санхүүгийн үйл  ажиллагаанд шалгалт хийхэд 2350,0 мянган төгрөгийн шатахуунд тайлан гаргаагүй, жолоочийн тооцооны хуудас бичээгүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, оны эхэнд бүтэц орон тоо, цалин хөлсийг батлан тушаал гаргаагүй, ээлжийн амралтын мэдэгдлийг батлагдсан маягтын дагуу зөв бичилт хийж гаргаагүй, тушаал давхцуулан гаргасан, өр авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, цалин илүү, дутуу олгосон зэрэг нийт 5901,9 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж давтан гаргахгүй байх 5 заалт бүхий албан шаардлагыг хүргүүллээ.

 

 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2023.01.01 - 2023.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2024 онд 611 иргэн 18975 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна