Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2018-07-03 16:08:38

Есөнзүйл сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 онд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 29/13 тоот удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Сум дундын эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

                                                    Есөнзүйл сумын Сум дундын эмнэлэг

Есөнзүйл сумын Сум дундын эмнэлэг нь санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой нилээд зөрчил илэрлээ. Үүнд санхүүгийн ажилтан нарын төсөв санхүүтэй холбоотой мэдлэг хангалтгүй, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж ажиллаагүй, эд хариуцагч нь бараа материалын тайланг нэр төрлөөр нь гаргаагүй, баримтын эмх цэгц муу, шатахууны тайланд жолоочын тооцоо бодсон баримтыг хавсаргаагүй, нягтлан бодогч нь шатахууны  тайлан, эмийн тайлан, хүнсний тайланг шалгаж хүлээж авдаггүй баталгаажуулж гарын үсэг зураагүй, шатахууны нэхэмжлэлийг тухай бүр авдаггүй бөөн дүнгээр ямарч тооцоогүй дур мэдэн бичүүлдэг зэрэг нь  нягтлан бодогч, эд хариуцагч нарын уялдаа холбоо муу байгаатай холбоотой бөгөөд зөрчлүүдээс хархад нягтлан бодогч нь эрхэлсэн ажилдаа хариуцлаггүй, хайхрамжгүй, мэргэжлийн ур чадваргүй хандсан,  удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг тавиагүй байгаа нь дээрх зөрчлийг гарах боломжийг олгосон байна.

                                                     Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын сургууль

Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд тухайн онд ээлжийн амралтын мэдэгдлийг бичдэггүй, цалин, ээлжийн амралтын олговор давхардуулсан, дотуур байрны багшийг буруу ангилал зэрэглэлээр цалинжуулсан, томилолтоор ажилласан тухай тэмдэглэлд ирсэн, буцсан өдөр, гүйцэтгэлийн тайлан бичигдээгүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, эмийг бараа материалын тайланд орлогод авч зарлагдаагүй, эм болон шатахууны тайланг гаргаагүй, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өргөдлийг бүрэн гүйцэд хавсаргаагүй, захирлын тушаалд хөрөнгийг тусгасан шийдвэргүйгээр олгосон, тушаалын хавсралт байхгүй зэрэг нийтдээ 2298,9 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин 445,2 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 1853,7 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий зөвлөмж өглөө.