Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2018-07-03 16:02:53

Бүрд сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

                                                                        Бүрд сумын Ерөнхий боловсролын сургууль

    Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн баталсан 29/12 тоот удирдамжийн дагуу Бүрд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг  2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар Бүрд сумын Ерөнхий боловсролын сургууль нь хөрөнгийг орлогод дутуу бүртгэж, тайлан тооцоо буруу гаргадаг, нярав агуулахын бүртгэлийг тухай бүр бүртгэдэггүйгээс хүнсний бараа материалын үлдэгдлээ мэддэггүй, хүнсний бараа материалын тайланг сар бүр гаргаж хэвшээгүй, агуулахаас гал тогоонд олгож байгаа хүнсний материалын шаардахад захирлын цохолт тухай бүр хийдэггүй, хяналт сул, дотуур байрны хүүхдийн нэг хоногийн хоолны зардлын нормативыг хэтрүүлэн зарцуулж, хоолны материалын өглөг үүсгэсэн, дотуур байрны багшийн ирцийн журналаас хүүхдийн тоо зөрүүтэй, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өргөдөл, тушаал шийдвэргүйгээр олгосон, тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо тушаалд тэтгэмж олгох шийдвэрийг тусгадаггүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлд нягтлан бодогчийн цохолт байхгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад томилолт олгосон,  амралтын цалингийн бодолт зөв боловч  зарим хүмүүс дээр зөрүү гаргаж, илүү олгосон, цагийн баланс дээрх бүртгэлээс зөрүүтэйгээр зарим багш ажилтнуудын цалинг илүү, дутуу олгосон, татварын хөнгөлөлтийг давхар тооцсон, өглөг авлагаа буруу тооцож, тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг нийт 134286,2 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон цалин, ээлжийн амралтын олговор 3477,6 мянган төгрөгний, цалингийн урьдчилгаа төлүүлэх 7200,0 мянган төгрөгний, нийт 10677,6 мянган төгрөгийг суутган тооцох улсын ахлах байцаагчийн 2 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 5 заалт бүхий 1 албан шаардлага өгч ажиллаа.


                                                Бүрд сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

Бүрд сумын СӨББайгууллага нь ээлжийн амралтын мэдэгдлийг батлагдсан маягтын дагуу зөв бичилт хийж гаргаагүй, дотоод хяналтын нэгж санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаггүй, нягтлан бодогч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг илүү, дутуу төлдөг, зөвшөөрөлгүйгээр зардал хооронд гүйлгэн зарцуулдаг, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулдаггүй, өглөг, авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, үр дүнгийн урамшууллыг тушаал шийдвэр гараагүй байхад олгодог зэрэг зөрчил илэрлээ. Энэ удаагийн шалгалтаар нийт 8133,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж илүү олгосон цалинг суутган тооцох улсын ахлах байцаагчийн 1 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 8 заалт бүхий 1 албан шаардлага хүргүүллээ.


                                                                                      Бүрд сумын Соёлын төв


    
Бүрд сумын Соёлын төв нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул, санхүүгийн үйл ажиллагаа хангалттай хэмжээнд нээлттэй ил тод биш, санхүүгийн ажилтнуудын ажлын хариуцлага сул, баримтын эмх цэгц муу, нярав ажилдаа хайнга хандсан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргадаггүй, зардал хооронд зөвшөөрөлгүй гүйлгэн зарцуулдаг, оны эцэст өр, авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, тушаал шийдвэрийг цаг тухай бүр гаргадаггүй, нөхөж гаргадаг, нийгмийн даатгалын шимтгэлийг ажилчдын бодогдсон цалингаас сар бүр илүү, дутуу төлдөг, ажилчид өөрийн цалинд хяналт тавьдаггүй зэрэг зөрчил илэрлээ. Энэ удаагийн нийт 8100,7 мянган төгрөгийн зөрчил илрүүлж улсын ахлах байцаагчийн 1 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 8 заалт бүхий 1 албан шаардлага өгч ажиллаа.