2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

   2019.12.31.                                                                                                                                                                                 Арвайхээр

№№

Хийж гүйцэтгэх ажил

Хүрэх үр дүн

Биелэлт

 

1

 

           Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж холбогдох газарт хүргүүлэх

 

Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж хүргүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцлөөс урьдчилан сэргийлэх

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор  батлагдсан “ Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын дагуу 6 нийтийн албан тушаалтнуудын 2018  оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж тайланг аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн бөгөөд энэ  жил ажилтан, албан хаагчидтай холбоотой ёс зүйн зөрчлийн болон авлига, хүнд сурталын талаар асуудал гараагүй  болно.

2

  Албан хаагч, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, манлайлалыг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, аудиторууд нь илрэх ёс зүйн болон ашиг сонирхолын зөрчилгүй ажилласан байна.

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, аудиторууд нь хяналт шалгалт хийх бүртээ “Ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг 55 удаа гарган албаны даргаар баталгаажуулан ажилласан бөгөөд ёс зүйн болон ашиг сонирхолын зөрчилгүй ажиллаж ёс зүйн зөрчлөөр арга хэмжээ тооцогдсон албан тушаалтан байхгүй болно.

3

Байцаагч нарыг мэргэжил дээшлүүлэх  сургалтуудад хамруулах,  дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх.

 

Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий баг бүрдсэн байна

Сангийн яамнаас зохион байгуулж буй Санхүүгийн хяналт, аудитын албаны удирдах ажилтны сургалт  2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  Улаанбаатар хотод албаны дарга Л.Хатанбаатар оролцов. Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалтад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Лхамдолгор, Ч.Буянбат нарыг хамруулсан. Сангийн яамны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 09 сарын 16-ны өдөр зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагааны ерөнхий гэрээний сургалтанд албаны дарга хамрагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 07-ноос өдрөөс 08-ний  өдрүүдэд Улаанбаатар хотод Сангийн яамнаас зохион байгуулсан дотоод аудитын сургалтад албаны  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэчулуун, санхүүгийн хяналт шалгалтын 4 байцаагч, аудитор, нягтлан бодогч  тус тус сургалтанд хамрагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Удирдлагын академийн мэргэшил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт сургалтад албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэчулуун хамрагдаж үнэмлэх гардан авсан.

  Сургалтын хүрээнд олж авсан мэдлэгээ ажил, мэргэжилдээ хэрэгжүүлэн ажилласан.

 

Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах .

aТөсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр самбарт тавих

БШилэн дансны мэдээллийг цахим болон цаасаар ил тод болгох

Шилэн дансны тухай” хууль болон Ил тод байдлыг дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2011 оны 17-р тогтоолыг мөрдөж ажиллах.

        Тайлант хугацаанд орон нутгийн төсвөөс нийт 152733,7 мянган төгрөгийн  санхүүжилтийг авч, ”Төсвийн  тухай “ хуулийн дагуу орон нутгийн гүйцэтгэх засаглал хөтөлбөр, үндсэн үйл ажиллагааны зардал арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХТэргүүлэгчдээс баталсан сарчилсан хуваарийн дагуу зардлын эдийн засгийн ангилал тус бүрээр санхүүжилтийг авч үндсэн үйл ажиллагаагаа явуулсан байна.

Нийт төсвийн 81,5 хувь буюу 124478,9 мянган төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төрийн хууль, ЗГ-ын тогтоол, Яамдын тушаал шийдвэр, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудад нийцүүлэн байгууллагын даргын тушаал шийдвэрээр зарцууллаа.

Нийт цалин хөлсний зардалд 110425,6  мянган төгрөг зарцуулснаас 72696,9 мянган төгрөг буюу 65,8 хувийг үндсэн цалинд,  удаан жилийн нэмэгдэлд 7047,7 мянган төгрөг буюу 6,4 хувийг, зэрэг дэвийн нэмэгдэлд 9960,0 мянган төгрөг буюу 9 хувийг, хоолны хөнгөлөлтөнд  9940,0 мянган төгрөг буюу 9 хувийг , 7905,9 мянган төгрөг буюу 7,2 хувийг мэргэжлийн зэрэг, 2875,1 мянган төгрөг буюу 2,6 хувийг шагналт цалин болон гэрээт ажлын хөлсөнд тус тус зарцуулсан байна.           Сарчилсан хуваарийн дагуу батлагдсан төсвөөс 22554,8 мянган  төгрөг буюу нийт төсвийн  14,7 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд төсвийн зардлын зүйл анги тус бүрд нь зарцуулах ёстойгоос 22554,8 мянган төгрөг буюу 14,7 хувийг зарцуулж, харилцагч болон бэлтгэн нийлүүлэгчийн хооронд өргүй, нийгмийн даатгалаас 8,7 мянган төгрөгийн авлагатай гарсан байна. Хангамж бараа материалын зардлыг нэг байцаагч буюу бичиг хэргийн ажилтанд ноогдох мөнгөн дүнгээр авч үзвэл 1062,5 мянган төгрөг байна.

Төсвийн нээлттэй ил тод байдлыг ханган Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу  төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээ тайланг сар улирлаар нь гарган холбогдох газруудад хуулийн хугацаанд  цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлж, байгууллагын мэдээллийн самбарт төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, шилэн дансны төсвийн төлөвлөгөөг гүйцэтгэлтэй харьцуулсан харьцуулалтаар гарган байршуулж мэдээллийн ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж хэвшсэн. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж өмч хөрөнгийн ашиглалт, хадаглалт хамгаалалтад хяналт тавих ажлыг сайжруулж үндсэн хөрөнгө болон бараа материалын иж бүрэн бүртгэл тооллогыг хийн бүртгэлд байгаа машин тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтанд байнгын хяналт тавьж хэвшсэн байна. Тус албанд ашиглагдаж байсан Ланд крузерь-80 маркын автомашины ашиглалтын хугацаа дуусан тул шийдвэрийн дагуу акталж, мөн тус албанд DELL зөөврийн компьютер 1 ширхэг, SAMSUNG 2070  принтер 1 ширхэг, санхүүгийн программ, нярвын программыг тус тус орлогод авахыг орон нутгийн өмчийн газарт хүсэлт хүргүүлж зөвшөөрлийн дагуу бүртгэж аваад байна.

 

4

 

  Олон нийтийн сүлжээнд албан ёсны цахим хуудсыг нээн ажиллуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана.

 

Иргэд олон нийт тус албаны үйл ажиллагаа үнэн зөв явагдаж байгаа талаархи мэдээллийг тухай бүр авсан байна.

 

 

 

        Санхүүгийн хяналт, аудитын албаны  үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор хяналт шалгалтын дүн болон үйл ажиллагааны  мэдээллийг  Аудитын хорооны хуралд 2 удаа, ИТХТэргүүлэгчдийн хуралд 1 удаа, Засаг даргын зөвлөлийн хуралд 1 удаа тус тус  асуудал оруулсан байна. Санхүүгийн хяналт, аудитын албаны вэб хуудсанд 71 мэдээлэл оруулан, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр  Санхүүгийн эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “Нээлттэй хаалга”-ны өдрийг аймгийн МХГазартай хамтран зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Авто тээврийн газар, Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэг, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Прокурорын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, хаан банк болон

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2023.01.01 - 2023.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2024 онд 598 иргэн 18847 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна