Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2018-04-18 06:20:09

Хайрхандулаан сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

Хайрхандулаан сумын төсөвт байгууллагуудад

хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу Хайрхандулаан сумын ЗДТГазар, ЕБСургууль, СӨББайгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар ЗДТГазрын санхүүгийн баримтанд 465,4 мянган төгрөг, СӨББ-ын санхүүгийн баримтанд  2504,2 мянган төгрөг, Соёлын төвийн санхүүгийн баримтанд 6097,1 мянган төгрөг, ЕБС-ын санхүүгийн баримтанд 8322,4 мянган төгрөгийн зөрчил тус тус илэрч 7587,6 мянган төгрөгийн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулахаар улсын ахлах байцаагчийн 3 акт тогтоосон байна.