Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-18 09:49:51

2019 ОНЫ 9 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29/14 тоот удирдамжийн дагуу Богд сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийж, нийтдээ 14211,2 мянган төгрөгийн зөрчилд, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 23 заалт бүхий зөвлөмж өгч, Эрүүл мэндийн төв хүчингүй болсон Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 2003 оны 233/141/310 тоот тушаалыг үндэслэн их эмч нарт 13 дахь сарын цалин олгосон зөрчилд 2 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Ерөнхий боловсролын сургууль 2200,0 мянган төгрөгний камерийг хөрөнгөнд бүртгэж тайлангасан боловч тооллогоор дутагдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хий орлогод авсан, 491,8 мянган төгрөгийн 99 нэр төрлийн номыг орлогод авах тухай захирлын а/27 тоот тушаал гарсан байхад орлогод аваагүй зөрчилд 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 08 дүгээр сарын 26-ны өдрийн 29/13 тоот удирдамжийн дагуу Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 110,0 мянган төгрөг, цалин хөлстэй холбоотой 1973,3 мянган төгрөгийн зөрчил илэрч 8 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 08 дүгээр сарын 26-ны өдрийн 29/01 тоот хөтөлбөрийн дагуу Арвайхээр 12 дугаар цэцэрлэгийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудит хийж шалгалтаар шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал 391,0 мянган төгрөг, илүү бодож олгосон орон нутгийн нэмэгдэл 89,8 мянган төгрөг, анхан шатны баримттай холбоотой 23572,0 мянган төгрөгийн зөрчил илэрч 8 заалт бүхий зөвлөмж өгч ажилласан.

Арвайхээр сумын 10 дугаар цэцэрлэгийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудит хийж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 500,0 мянган төгрөг, шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал 369,0 мянган төгрөг, анхан шатны баримтын бүрдэл дутуу 100,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх талаар 6 заалт бүхий зөвлөмж өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн баталсан хөтөлбөрийн дагуу Зүүнбаян-Улаан сумын СӨББ-ын 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудит хийж, цалин хөлстэй холбоотой 1172,0 мянган төгрөг, анхан шатны баримттай холбоотой 14,0 мянган төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг арилгах 5 заалт бүхий зөвлөмж өглөө.  

Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 08 сарын 30-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэнд идэвхитэй хөдөлгөөн 5+” сургагч багш бэлтгэх сургалтанд албаны бичиг хэргийн ажилтан хамрагдаж албаны албан хаагчдад эрүүл мэнд идэвхитэй хөдөлгөөн сэдвийн хүрээнд 2019 оны 09 сарын 5-ны өдөр сургалт зохион байгуулсан.

Нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сэдэвт сургалтанд албаны архив, бичиг хэргийн ажилтан сууж сертификат гардан авсан.

Сангийн яамны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 09 сарын 16-ны өдөр зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагааны ерөнхий гэрээний сургалтанд албаны дарга хамрагдаж 2019 оны 09 сарын 17-ны өдөр албаны албан хаагчдад мэдээлэл өгч ажилласан.