Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 17:24:41

Баянгол сумын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

 Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 29/11 тоот удирдамжуудын дагуу Баянгол сумын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Ч.Буянбат нар хяналт шалгалт хийж явцын болон хугацаа хэтрэлттэй зээл, зээлийн хүүг төлүүлэхээр  36711,8 мянган төгрөгийн улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.