Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 17:21:26

Арвайхээр, Өлзийт, Хужирт сумдын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

  Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 29/03, 29/10  тоот удирдамжуудын дагуу Арвайхээр, Өлзийт, Хужирт сумдын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал, Ч.Буянбат, Б.Чанцалдулам нар хяналт шалгалт хийгдэж, явцын болон хугацаа хэтрэлттэй зээл, зээлийн хүүг төлүүлэхээр Хужирт суманд 11381,0 мянган төгрөгийн улсын байцаагчийн албан шаардлага, Өлзийт суманд 8515,8 мянган төгрөгийн улсын ахлах байцаагчийн акт, 20490,9 мянган төгрөгийн улсын байцаагчийн албан шаардлага, Арвайхээр суманд 381555,1 мянган төгрөгийн улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.