Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 17:13:32

Сант сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгал хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29/07 тоот удирдамжийн дагуу Сант сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал, Ч.Буянбат нар  хяналт шалгалт хийж, нийтдээ 7012,7 мянган төгрөгийн зөрчилд, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 19 заалт бүхий зөвлөмж өгч, ЕБСургууль хоолны зардлаас илүү зарцуулсан 1458,5 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.