Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-05-30 12:23:46

1-р улирлын тайлан

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн Цагдаагийн газартай хамтран Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэрээний хугацаа дуусгавар болсон 150 иргэний 303627,3 мянган төгрөгний зөрчилд улсын ахлах байцаагчийн акт, Нийгмийн халамжийн сангийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байсан ээжүүдийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орж цалингаа авч байхдаа цалинтай ээж хөтөлбөрөөс тэтгэмжээ үргэлжлүүлэн авч цалин тэтгэмж давхардуулан олгосон зөрчил илэрч 32 ээжид 6700,0 мянган төгрөгний улсын ахлах байцаагчийн акт тус тус тавигдлаа.