Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-04-23 17:04:52

2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Цагдаагийн газартай хамтарсан удирдамжийн дагуу Төгрөг, Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумд, Албаны даргын баталсан удирдамжийн дагуу Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга, Сант сумдын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж нийт  533076,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 274219,8 мянган төгрөгийг төлүүлэх улсын ахлах байцагчийн акт, 159406,9 мянган төгрөгийг төлүүлэх, илэрсэн зөрчлийн арилгуулах улсын байцаагчийн 14 заалт бүхий албан шаардлага өгч ажиллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29/07 тоот удирдамжийн дагуу Сант сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийж, нийтдээ 7012,7 мянган төгрөгийн зөрчилд, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 19 заалт бүхий зөвлөмж өгч, ЕБСургууль хоолны зардлаас илүү зарцуулсан 1458,5 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

2018 оны шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийж аймгийн засаг даргын зөвлөлд болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулав.

Байгууллагын хүний нөөцийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар судалгаа, албаны даргын тушаалаар 2019 оны а/04 тоот тушаалаар ажлын хэсэг байгууллаж албан тушаалын тодорхойлолтыг гаргаж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хянуулахаар хүргүүлэв.

2018-2019 оны 4 сарын хугацаанд хийсэн ажлын тайланг аймгийн Жендерийн салбар хороонд хүргүүлэв.

2019 оны 04 сарын 09 ны өдрийн албаны хурлаар байгууллагын дотоод журмыг хэлэлцэж санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн а/05 тоот тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлав.

Стандарт хэмжил зүйн газраас зохион байгууллаж буй Даавуун уут болон цаасан уут хэрэглэж хэвшье аянд нэгдэж албаны нийт албан хаагчид даавуун уут худалдан авч Эрүүл мэндийн газрыг давалгаанд дуудаж аянд нэгдэв.