Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-02-19 11:50:37

2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ


    Тус алба нь 2018 оны жилийн эцсийн бичмэл болон тоон тайлан, Байгууллагын ил тод байдлын үнэлгээ, Байгууллагын шударга байдлын үнэлгээ, Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлт, Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөгөөний биелэлтүүдийг гарган холбогдох газруудад хүргүүлэн ажиллаа. 2018 онд явуулсан үйл ажиллагааны болон баримт бичгийн мэдээ тайланг гарган хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ажлын хэсэгт шалгуулсан.

2018 оны хийж гүйцэтгэсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг Аудитын хорооны тушаалаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний тухай 1 тогтоол гаргуулан ажиллаж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баталсан 29/01, 29/02 тоот удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан, Нийгмийн халамжийн сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.