ХУУЛЬЧИЙН ПРО БОНО–2026, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т МАНАЙ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ДОТООД АУДИТЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэ үеэр дараах үйл ажиллагаанууд хийгдлээ.
Дотоод аудитыг сурталчилах хүрээнд:
- Иргэдэд Дотоод аудит гэж юу вэ? Яагаад ач холбогдолтой вэ? гэсэн ойлголтыг өгөх булан ажиллуулсан.
“Бид шалгадаг биш, сайжруулахад тусалдаг.
Асуудлыг олж, шалтгааныг тодорхойлж, шийдлийг санал болгодог гэсэн ойлголтыг түгээсэн.
- Иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, цаашид дотоод аудит хийх сэдвийг хааш нь чиглүүлэх шаардлагатай байгаа зэргийг илрүүлэх зорилгоор иргэд шийдмээр байгаа асуудлаа шийдлийн хамт бичиж үлдээх самбар ажиллуулсан. Энэ самбарт 8 санал ирсэн.
- Дотоод аудитыг таниулах зорилгоор “Дотоод аудит Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ гэсэн уриалга” бүхий хүрээ, Асуудал, Шалтгаан, Үр нөлөө, Шийдэл гэсэн үгнүүдийг бэлтгэн, тэдгээрийг барьж зураг даруулах давлагаа үүсгэж нийт 18 хүн давлагаанд нэгдсэн.
- Иргэд хиймэл оюунтай дотоод аудитор болж дотоод аудитыг өөрийн гараар хийж үзэх туршалтын хэсэг ажиллуулсан. 16 хүн дотоод аудитор болж үзэн нийт 16 асуудалд өөрсдөө дотоод аудит хийж шийдэл олж авсан. Туршилт хийж аудитор болсон иргэдийг дотоод аудитын тухай хэлц үг бүхий хуудастай гарын бэлгээр урамшуулсан.
Хуулийн зөвлөгөө мэдээлэл өгөх хүрээнд:
- Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэмж урамшуулал, нөхөх төлбөр, Төсвийн тухай хууль, Анхан шатны баримтын хөтлөлт, Байгууллагын дотоод хяналт, Шилэн дансны хуулийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчидад мэдээлэл, зөвлөгөө өгч, асуултад хариулж гарын авлага тарааж ажилалаа.