logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

Нийтэлсэн : admin 2020-05-22 14:49:40

2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн баталсан 29/05 тоот удирдамжийн дагуу Есөн-Зүйл сумын ЕБСургуулийн  2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

2.    Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн баталсан 29/06 тоот удирдамжийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн газрын 2018, 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

3.    Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн баталсан 29/07 тоот удирдамжийн дагуу Мал эмнэлгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

4.    Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн баталсан 29/08 тоот удирдамжийн дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин  салбарын 2018, 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

Байгууллагын нэр

Хяналт шалгалтын танилцуулгын огноо, дугаар

Танилцуулгын заалтын тоо

актын, огноо, дугаар, дүн

албан шаардлагын тоо, огноо, дугаар, дүн

1

Есөн-Зүйл сумын ЕБСургууль

2020.05.08

29/06

5 заалттай

2020.05.12,

29/02/06,

749,3  мянган төгрөг,

2020.05.08,

29/03/04/04

3 заалт

2

Хүнс хөдөө аж ахуйн газар

2020.05.18

29/07

2 заалттай

2020.05.18, 29/02/07,

 681,6 мянган төгрөг

2020.05.18, 29/06/07/05

6 заалттай.

3

Аймгийн мал эмнэлгийн газар

2020.05.04

29/08

8 заалттай

2020.05.21,

29/02/08,

7792.4 мянган төгрөг

Албан шаардлага гараагүй.

3

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин  салбар

2020.05.08.

29/08

8 заалттай

Акт гараагүй.

2020.05.21

29/04/06/06

6 заалттай.

 

5.    Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанд 2019 оны жилийн эцсийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын мэдээг 2020.05.14-нд танилцуулсан.

6.    Төрийн албаны салбар зөвлөлд албаны ёс зүйн мэдээллийг 2020.05.05-нд хүргүүлсэн.

7.    Улсын Ерөнхий Прокурорын удирдамжийн дагуу Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ирүүлсэн 1/411 дугаартай албан бичгийн дагуу Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа “Хоригдлын хөдөлмөр эрхлэлт, хоригдлын хөдөлмөрийн хөлс олголт хууль, журмын дагуу явагдаж буй эсэх-ийг шалгах шалгалтад Хоригдлын хөдөлмөрийн хөлсний үнэлгээ суутгалын хувь хэмжээг тогтоосон журмын дагуу суутгаж байгаа эсэх-ийг шалгахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу Аудитор, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  Б.Чанцалдуламыг Хархорин суманд 2020.05.20-оос 2020.05.22-ний өдрийг дуустал 2 хоногын хугацаанд томилолтоор ажиллуулж байна.

 

 

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2020.01.01 - 2020.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com