Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2024 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баталсан 29/13 дугаар
удирдамжийн дагуу аймгийн төв номын
сангийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын
санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ
тайланг хугацаанд гарган, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг үйлдсэн
сайн талууд байгаа боловч өмч
хөрөнгийн тооллогыг хагас жилээр хийдэггүй, бүтэн жилээр нэг удаа тооллого
явуулдаг, өөрийн орлогын тооцоог ондоо багтаан дуусгадаггүй, эд хөрөнгийн
тооллого явуулах тухай тушаалд тооллогын комиссын бүрэлдэхүүнд няраваа оруулсан,
захирал өөрөө өөртөө шийдвэр гаргадаг, захирал тушаалаар хөрөнгийг зориулалт
бусаар зарцуулах шийдвэр гаргадаг, бараа материалын тайланг нэр төрлөөр
нь сар, улирлаар гаргадаггүй, бараа материалыг бөөн дүнгээр орлогод авч бөөн
дүнгээр зарлагддаг, бараа материалын
тайланд анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, ээлжийн амралт цалин давхардуулан олгосон, хүний нөөцийн программыг
буруу хөтлөж албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл илүү, дутуу олгосон,
тушаал гаргахдаа мөнгөн хөрөнгийг гаргах зардлын олон код, данс бичдэг,
хүчингүй болсон дотоод журмын заалт үндэслэсэн, хавсралт буруу гаргадаг,
ажилтан томилсон тушаалд өөр томилогдсон ажилтангийн тушаалыг хүчингүй
болгосон, шилэн дансны мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв мэдээлээгүй, санхүүгийн
болон хүний нөөц, бичиг хэргийн ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга
хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан болон дотоод хяналт сул, төсвийн захирагч санхүүгийн үйл ажиллагааны талаарх
мэдлэг мэдээлэл дутмаг зэргээс үүдэлтэй байна.
Иймд төсвийн захирагч болон санхүүгийн
ажилтнууд хүний нөөц, бичгийн хэргийн ажилтнууд төсөв санхүү, хүний нөөц, албан хэрэг
хөтлөтийн үйл ажиллагаа талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль,
дүрэм, журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, санхүүгийн анхан шатны баримтыг тухай
бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналтын нэгжийн
үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг
мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллах шаардлагатай байна.
Энэ
удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 7,097,680 (долоон сая ерэн
долоон мянга зургаан зуун ная) төгрөг,
зориулалт бус зарцуулалт 7,807,260 (долоон сая найман зуун долоон мянга хоёр зуун жар), тушаал, шийдвэргүйгээр олгосон цалин, урамшуулал
2,353,578 (хоёр сая гурван зуун
тавин гурван мянга таван зуун далан найм) төгрөг,
илүү дутуу олгосон цалин 1,305,397 (нэг сая гурван зуун таван мянга гурван зуун ерэн
долоо) төгрөг нийт 18,563,915 (арван найман сая таван
зуун жаран гурван мянга есөн зуун арван тав) төгрөгийн зөрчил илэрч, илүү дутуу олгосон цалин 1,305,397 (нэг сая гурван
зуун таван мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах
байцаагчийн акт тогтоож, тушаал шийдвэргүйгээр байгууллагын даргад олгосон
урамшууллын асуудал системийн хэмжээнд нийтлэг байгаа, аймгийн Соёл урлагийн
газраас хэрэгжүүлэх байсан зохион байгуулалтын асуудалтай холбоотой гэж үзэн
энэ удаад, цаашид энэ зөрчлийг давтан гаргахгүй байх талаар анхааруулж 7
заалттай улсын ахлах байцаагчийн албан шаардлага болон 6 заалттай зөвлөмж өглөө.