Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2024 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталсан 29/02 тоот
удирдамжийн дагуу Гучин-Ус сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа
тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч нийгмийн даатгалын
шимтгэл болон цалингаас суутгасан албан татварыг илүү дутуу шилжүүлдэг, бараа
материалын тайланг нэр төрлөөр гаргадаггүй, шатахууны тайлангийн үлдэгдэл
зөрүүтэй, шаардах хуудас дутуу бичдэг, томилолт бодож олгохдоо
томилолтын хуудсанд ирсэн буцсан тамга дутуу, замын зардлын баримт дутуу
томилолтыг олгосон, анхан шатны
баримтын бүрдэл болон зориулалт бус зарцуулалтын алдаатай гүйлгээ хийхгүй байх,
ээлжийн амралт, цалин давхцуулан олгодог, орон нутгийн нэмэгдлийг дутуу
олгосон, цалин тогтоосон Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллаагүй, тооллогын
комисс тооллого хөрөнгийн тооллогыг бүрэн үнэн зөв хийдэггүй, ажлын тайлангаа
бичдэггүй, удирдлагадаа танилцуулдаггүй, албан хаагчийг ажилд томилохдоо ашиг
сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, хуулийн үндэслэлийг
бүрэн тусгадаггүй, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, ажлаас
чөлөөлөгдсөн албан хаагчтай эцсийн тооцоо хийдэггүй, шилэн дансны мэдээллийг
хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлэх, улирлын мэдээг хугацаанд нь илгээгүй,
эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналтыг
хийдэггүй зэрэг зөрчлүүд нь ажил
хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн анхан шатны баримтыг
тухай бүр бүрдүүлж хэвшээгүй, нөхөж бүрдүүлдэг, санхүүгийн үйл ажиллагаанд
тавих шат дараалсан болон, дотоод хяналт сул, нярав 3 удаа солигдсон, нягтлан
бодогч тогтворгүй байсан, төсвийн захирагч санхүүгийн үйл ажиллагааны талаарх
мэдлэг мэдээлэл дутмаг зэргээс үүдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон
санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ
сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх,
санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт
тавьж байх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн
ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж
ажиллах, санхүүгийн ажилитнуудыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах
шаардлагатай байна.
Энэ
удаагийн шалгалтаар зориулалт бус зарцуулалт 4,120,000 (дөрвөн сая нэг зуун
хорин мянга) төгрөг,
байгууллагын хөрөнгөд бүртгээгүй 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, анхан шатны
бүрдэл дутуу 2,930,811 (хоёр сая есөн зуун гучин мянга найман зуун арван нэг)
төгрөг, дутуу олгосон цалин 446,597 (дөрвөн зуун дөчин
зургаан мянга таван зуун ерэн долоо) төгрөг
нийт 11,497,408 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн долоон
мянга дөрвөн зуун найм) төгрөгийн
зөрчлийг илрүүлж, дутуу олгосон цалин 446,597 (дөрвөн
зуун дөчин зургаан мянга таван зуун ерэн долоо) төгрөгийг нөхөн олгуулах, 2023 оны санхүүгийн тайланд дутагдуулсан
1,033,178 (нэг
сая гучин гурван мянга нэг зуун далан найм) төгрөгийг нөхөн төлүүлж байгууллагыг хохиролгүй болгохоор
улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн зөрчлийг
таслан зогсоох, засаж залруулах, цаашид давтан гаргахгүй байх талаар улсын
байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлага өглөө.