Аймгийн Хөгжимт драмын театрын 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр баталсан 29/08 тоот удирдамжийн дагуу Аймгийн Хөгжимт драмын театрын  2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хөгжимт драмын театрын 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд гарган, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг үйлдэн, өмч хөрөнгийн тооллогыг хугацаанд нь явуулж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодон баталгаажуулан ажиллаж ирсэн сайн талууд байгаа боловч байгууллагын дарга удирдах дээд албан тушаалтны шийдвэргүйгээр мөнгөн урамшуулал авдаг, тушаалын хавсралтад өөрийгөө оруулан баталдаг, бүтэц орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай тушаалын хавсралтыг алдаатай гаргадгаас ажилчдын цалин илүү, дутуу бодогдох, хяналт шалгалтаар зөрчил нэмэгдэх, төлбөрийн акт тавигдах эрсдлийг дагуулсан, тушаалыг давхцуулан дугаарладаг, хууль, журмын заалтыг бүрэн үндэслэдэггүй, ээлжийн амралтын мэдэгдэлд хэдий хугацаанд ногдох амралтаа эдэлж байгааг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчтай эцсийн тооцоо хийдэггүй, албан хаагчийг ажилд томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, тооллогын комиссын бүрэлдэхүүнд нягтлан бодогч өөрөө орсон, нярав кассын тайлан гаргадагүй нягтлан бодогч үүнийг хянаагүй, бараа материалын тайланг хольж үдсэн, нэр төрлөөр нь гаргаагүй зэрэг нь байгууллагын дарга, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна гэж дүгнэлээ.Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 2,328,000 төгрөг,  тушаал, шийдвэргүйгээр олгосон цалин, урамшуулал 1,820,525 төгрөг, нийт 4,148,525 төгрөгийн зөрчил илэрч,  тушаалаас илүү олгосон ур чадварын нэмэгдэл 199,125 төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, тушаал шийдвэргүйгээр байгууллагын даргад олгосон урамшуулалын асуудал системийн хэмжээнд нийтлэг байгаа, аймгийн Соёл урлагийн газраас хэрэгжүүлэх байсан зохион байгуулалтын асуудалдтай холботой гэж үзэн энэ удаад, цаашид энэ зөрчилийг давтан гаргахгүй байх талаар анхааруулж зөвлөгөө өглөө.

 

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 97985 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна