Богд сумын 2 дугаар сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

        Аймгийн Засаг даргаар батлуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан 29/25 тоот удирдамжийн дагуу Богд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

        Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа нотлох анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн, тушаал шийдвэргүй зарцуулалт хийсэн нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сулаас эдгээр зөрчлүүд гарсан байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 188,000 (нэг зуун наян найман мянга), тушаал шийдвэргүйгээр зарцуулсан 2,894,774 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга долоон зуун далан дөрөв) төгрөг, цалин хөлсний бүрэлдэхүүнд ороогүй хууль тогтоомжид заагдаагүй нэмэгдэл олгосон 1,111,842 (нэг сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун дөчин хоёр) төгрөг, хүнсний материал дутагдуулсан 606,411 ( зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун арван нэг) төгрөг, нийт 4,801,027 (дөрвөн сая найман зуун нэг мянга хорин долоо) төгрөгийн зөрчлийг илрүүлж, цалин хөлсний бүрэлдэхүүнд ороогүй хууль тогтоомжид заагдаагүй нэмэгдэл олгосон 1,111,842 (нэг сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун дөчин хоёр) төгрөг, хүнсний материал дутагдуулсан 606,411 (зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 2 акт тогтоон, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхыг анхааруулж 7 заалт бүхий зөвлөмжийг өглөө.


2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 1 4 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 0 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 1 1 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 4 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 2123 иргэн 55855 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна