Богд сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

    Аймгийн Засаг даргаар батлуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан 29/25 тоот удирдамжийн дагуу Богд сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

    Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн боловч төсвийн хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрдүүлдэггүй, төлбөрийн хүсэлт болон шаардах хуудсанд дарга, нягтлан бодогч, нярав нар гарын үсэг зурдаггүй, зөвшөөрсөн болон олгосон тоо хэмжээгүй, үнийн дүнг огт бичдэггүй, бараа материалын орлого, зарлагын баримт дутуу хавсаргасан, жолоочийн тооцооны хуудас огт бичдэггүй, төлбөрийн баримт болох и-баримтыг харилцагч байгууллагуудаас авч, харилцахын баримтад хавсаргадаггүй, цалин илүү, дутуу олгосон, цалин тогтоосон Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллаагүй, эд хөрөнгө ашиглалтын картыг албан хаагч тус бүрээр гарган баталгаажуулдаггүй,  тооллогын комисс ажлын тайлангаа бичдэггүй, удирдлагадаа танилцуулдаггүй, албан хаагчийг ажилд томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, хуулийн үндэслэхийг бүрэн тусгадаггүй, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтыг хийдэггүй, дотоод хяналтын зураглалгүй зэрэг зөрчлүүд гарсан нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул, байгууллагын дарга өдөр тутамдаа тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарлаа.

 Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 70,658,506 (далан сая зургаан зуун тавин найман мянга таван зуун зургаа) төгрөг, төлбөрийн и-баримттай холбоотой нийт 125,734,163 (нэг зуун хорин таван сая долоон зуун гучин  дөрвөн  мянга  нэг  зуун  жаран  гурав)  төгрөг,  илүү  олгосон  цалин  325,823 (гурван зуун хорин таван мянга найман зуун хорин гурав) төгрөг, дутуу олгосон цалин 1,282,671 (нэг сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун далан нэг) төгрөг, нийт 198,001,163 (нэг зуун ерэн найман сая нэг мянга нэг зуун жаран гурав) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 325,823 (гурван зуун хорин таван мянга найман зуун хорин гурав) төгрөгийг суутган тооцохоор, дутуу олгосон цалин 1,282,671 (нэг сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун далан нэг) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.    


Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 98113 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна