Өвөрхангай аймгийн Орон нутгийн Өмчийн газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга
Аймгийн Засаг даргаар батлуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны
өдөр баталсан 29/27 тоот удирдамжийн дагуу
аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч төсвийн хөрөнгийг
зориулалт бусаар зарцуулдаг, бэлэн
мөнгө олгохыг хүссэн өргөдөл дээр нягтлан бодогч цохолт хийгээгүй байхад
хөрөнгийг зарцуулдаг, сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн урамшуулал
олгодог, ажиллаагүй хугацаанд нь үр дүнгийн урамшуулал тооцож олгосон, илүү
хувиар олгосон, томилолтын хуудасгүй байхад албан хаагчид томилолт олгосон,
хөрөнгө зарцуулах шийдвэр гаргахдаа төсөвт зардлын тооцоог үндэслэдэггүй,
сургалтын хөтөлбөр байхгүй, ажлын тайлан байхгүй, жолоочийн замын
хуудасгүйгээр шатахууныг зарцуулсан, хэдэн км зам явсан, хэн хаашаа явсан,
гарын үсэг байхгүй, дарга, нягтлан бодогч хяналт тавьдаггүй, төлбөрийн
и-баримт дутуу, ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдлийн баталгаажуулаагүй зэрэг нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих
дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна.
Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай
холбоотой 32,087,749 (гучин хоёр сая наян
долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөг,
төлбөрийн и-баримттай холбоотой 3,312,339 (гурван сая гурван зуун
арван хоёр мянга гурван зуун гучин ес) төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 711,100 (долоон зуун арван нэгэн мянга нэг зуу) төгрөг, цалин хөлстэй холбоотой 634,216 (зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа) төгрөг
, нийт
36,745,404 (гучин
зургаан сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийн
зөрчил илэрч, анхан шатны баримтгүй зарцуулсан 710,000 (долоон
зуун арван мянга) төгрөгийн томилолтын мөнгө, илүү олгосон
634,216 (зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус нөхөн
төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.