Уянга сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/13750 тоот хяналт шалгалт хийлгүүлэх тухай хүсэлт, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталсан 29/21 тоот удирдамжийн дагуу Уянга сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн (цаашид ЕБС гэх) 2022 он, 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэдийгээр эмх цэгцтэй байгаа боловч төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, сургуулийн хүүхдийн үдийн хоолны зарцуулалтад хүүхдийн ирц бүртгэлийг үнэн зөв бөглөдөггүй, хүнсний шаардах гал тогооны захиалгын хуудсанд үнийн дүнг бичдэггүй, үдийн хоол нормативт зардалдаа багтаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлдэг,  хоолны зардлаас зориулалт бусаар зарцуулалдаг, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдаг, цалин хөлсийг илүү, дутуу олгосон, тушаал шийдвэрийн бүртгэлийн дэвтэрийг хөтөлдөггүй, багш, ажилчдын цалингийн суутгалыг хууль зөрчиж хавтгайруулан их хэмжээгээр хийдэг, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг буруу баталдаг, амралтын мэдэгдлийг хүн бүрээр бичиж санхүүгийн баримтад хавсаргадаггүй, ажлын цагийн тооцоо, цалингийн бодолт, олголтод хяналт тавьдаггүй, тушаал шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл бодож олгосон, тушаал шийдвэрийн үндэслэлд хуулийн үндэслэлийг буруу тусгадаг, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэдэг, тушаал шийдвэрийн дугаарлалтыг давхардуулдаг, нөхөн гаргадаг зэрэг зөрчил нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан хяналтыг огт хийдэггүй, үүнд дотоод хяналтийн нэгж хяналт тавьж ажилладаггүй, захирал, нягтлан бодогч, няравын ажлын хариуцлага сул, нягтлан бодогч нь төрийн сандаа давхар ажилладаг зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой нийт 22,578,706 (хорин хоёр сая таван зуун далан найман мянга долоон зуун зургаа) төгрөг, төлбөрийн и-баримттай холбоотой 40,819,271 (дөчин сая найман зуун арван есөн мянга хоёр зуун далан нэг) төгрөг, зориулалт бус зарцуулалт 41,470,815 (дөчин нэгэн сая дөрвөн зуун далан мянга найман зуун арван тав) төгрөг, цалин хөлстэй холбоотой нийт 15,423,003 (арван таван сая дөрвөн зуун хорин гурван мянга гурав) төгрөг, үдийн хоолны нормативт зардлаас илүү зарцуулсан 3,622,550 (гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөг, тооллогоор  дутагдсан хүнс 53,000 (тавин гурван мянга) төгрөг, илүү гарсан хүнс 67,900 (жаран долоон мянга есөн зуу) төгрөг, багш, ажилчдын өдрийн хоолны суутгал болох данснаас гадуурх зарцуулалт 47,758,400 (дөчин долоон сая долоон зуун тавин найман мянга дөрвөн зуу) төгрөг, нийтдээ 171,793,645 (нэг зуун далан нэгэн сая долоон зуун ерэн гурван мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 12,673,677 (арван хоёр сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун далан долоо) төгрөгийг суутган тооцохоор, дутуу олгосон цалин 2,749,326 (хоёр сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг нөхөн олгуулахаар, хүүхдийн хоолны зардлаас зориулалт бусаар зарцуулсан 31,611,555 (гучин нэгэн сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун тавин тав) төгрөг, урсгал засварын зардлаас зориулалт бусаар зарцуулсан 4,500,000 (дөрвөн сая таван зуу) төгрөгийг төлүүлэхээр  улсын ахлах байцаагчийн акт тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 заалт бүхий хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

 

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 98097 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна