Хархорин сумын Засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Санхүүгийн  хяналт, аудитын  албаны  даргын  2023  оны  10  дугаар  сарын  12-ны  өдөр  баталсан  29/24  тоот удирдамжийн   дагуу  Хархорин сумын засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”, бусад холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд холбогдох хууль, удирдах дээд байгууллагуудын тогтоол, шийдвэр, заавар журмуудын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт ажиллалаа.

Шалгалтаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын байдлыг шалгахад   Авлигатай тэмцэх газраас 2019 онд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд Монгол улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, журмын зарим заалтуудыг захирамжийн үндэслэлд буруу тусгасан, Засаг даргын нөөц хөрөнгөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлдэггүй, зарим байгууллагуудын дутагдсан санхүүжилтийг нөхдөг, Засаг даргын гаргаж байгаа захирамжуудад хувийн хэрэг бүрдүүлдэггүй, арга хэмжээндээ тохирсон журмын заалтыг үндэслэдэггүй, журмын хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, анхан шатны баримтын бүрдэлд и-баримт хавсаргаагүй, засаг даргын захирамжгүй болон захирамж гараагүй байхад ажил гүйлгээг урьдчилан гаргадаг  зэрэг зөрчлүүд илэрлээ.

Энэ удаагийн шалгалтаар Энэ удаагийн шалгалтаар зочид төлөөлөгчид хүлээн авах, шагнал, урамшуулалд 6,814,310 (зургаан сая найман зуун арван дөрвөн мянга гурван зуун арав) төгрөг, и-баримттай холбоотой 1,119,000 (нэг сая нэг зуун арван нэгэн мянга) төгрөг, Засаг даргын захирамжгүй зарцуулсан 1,269,960 (нэг сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуун жарь) төгрөг, Засаг даргын захирамжийг нөхөн гаргаж хөрөнгө зарцуулсан 25,221,020 (хорин таван сая хоёр зуун хорин нэгэн мянга хорь)  төгрөг, нийт 34,424,290 (гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ерь) төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 9 заалт бүхий зөвлөмжийг өглөө. 

 

 

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 98081 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна