Баянгол сумын Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны
06 дугаар сарын
09-ны өдөр баталсан
29/16
тоот удирдамжийн дагуу Баянгол сумын Сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний
зарцуулалтын байдал, худалдан авалтыг сонгон шалгаруулалт, үр дүн, өмч
хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох
бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, хүүхдийн хоолны норм норматив, санхүүгийн
тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт
дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтаар Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл
ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ
тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн боловч анхан шатны баримтыг дутуу
бүрдүүлдэг, нягтлан бодогч нь байгууллагын даргын тушаал шийдвэр болон төрд
ажилласан жилийг дутуу тооцож багш ажилчдын цалингийн нэмэгдлүүдийг буруу олгодог,
бичиг хэрэг хариуцсан ажилтан үйл ажиллагаатай холбоотой А тушаалуудыг гаргахдаа
дугаар давхардуулан гаргадаг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас тушаал
шийдвэргүйгээр урамшуулал олгодог зэрэг зөрчлүүд нь санхүүгийн үйл ажиллагаанд
тавих дотоод хяналт сул, санхүүгийн болон бичиг хэрэг хариуцсан ажилтнуудын
ажлын хариуцлага сул гэж үзлээ. Иймд цаашид санхүүгийн болон бичиг хэргийн ажилтнуудын
ажлын хариуцлагыг сайжруулах, анхан шатны баримт бүрдүүлэлтэд анхаарах, түүнд
тавих шат дараалсан хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.
Энэ
удаагийн шалгалтаар Энэ
удаагийн шалгалтаар илүү олгосон цалин 53,177 (тавин гурван мянга нэг зуун далан долоо) төгрөг, дутуу олгосон цалин
749,357 (долоон зуун
дөчин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг, анхан шатны баримт дутуу 4,942,100 (дөрвөн сая есөн зуун дөчин хоёр
мянга нэг зуу)
төгрөг, нийт
5,744,634 (таван сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан
зуун гучин дөрөв) төгрөгийн
зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 53,177 (тавин гурван мянга нэг зуун далан долоо) төгрөг, дутуу олгосон цалин
749,357 (долоон зуун
дөчин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.