Бүрд сумын Засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
баталсан 29/13 тоот
удирдамжийн дагуу Бүрд сумын Засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын
төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтыг сонгон шалгаруулалт, үр
дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан
бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн
үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтаар Засаг
даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын байдлыг шалгахад анхан шатны
баримт дутуу, материалуудын орлого зарлагыг бараа материалын тайланд
тусгадаггүй, Засаг даргын нөөц хөрөнгөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлдэггүй, Засаг даргын гаргаж
байгаа захирамжуудад хувийн хэрэг бүрдүүлдэггүй, арга хэмжээндээ тохирсон
журмын заалтыг үндэслэдэггүй, Авлигатай тэмцэх газраас 2019 онд хийгдсэн
шалгалтаар илэрсэн зөрчилд Монгол улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн
хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, шагнал, урамшуулал, буцалтгүй тусламж олгох
зэрэг журмын зарим заалтуудыг захирамжийн үндэслэлд буруу тусгасан зэрэг
зөрчлүүд илэрлээ.
Энэ
удаагийн шалгалтаар Энэ
удаагийн шалгалтаар шагнал, урамшуулалд 3,789,000 (гурван сая долоон зуун наян есөн
мянга) төгрөг, и-нэхэмжлэх и-баримтгүй
зарцуулсан 330,500 (гурван
зуун гучин мянга таван зуу)
төгрөг, нийт 4,119,500 (дөрвөн сая нэг зуун арван есөн
мянга таван зуу) төгрөгийн
зөрчил илэрч, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхыг анхааруулж, 5 заалт
бүхий зөвлөмжийг өглөө.