Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны
даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 29/02 тоот удирдамжийн дагуу
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2022 оны санхүүжилт,
үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, төсөл
хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, өмч
хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох
бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл
ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Шалгалтаар Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл
ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ
тайланг хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн боловч анхан шатны баримтыг дутуу
бүрдүүлдэг, өөрийн орлогыг тайланд тусгадаггүй, кассын болон шатахууны тайлан
гаргаагүй, нягтлан бодогч багш нарын цалингийн нэмэгдлүүдийг сургалтын
менежрүүдийн гаргасан цагын балансаас зөрүүтэй бодож дараа сард нөхөж олгодог,
бичиг хэргийн ажилтан боловсон хүчинтэй холбоотой Б тушаал, үйл ажиллагаатай
холбоотой А тушаалуудыг хольж гаргадаг зэрэг зөрчлүүд нь санхүүгийн үйл
ажиллагаанд тавих дотоод хяналт сул, санхүүгийн үйл ажиллагаа хангалттай
хэмжээнд нээлттэй ил тод биш, санхүүгийн ажилтнуудын ажлын хариуцлага сул,
баримтын эмх цэгц муу, нярав ажилдаа хайнга хандсан, багш нар цагийн тооцоотой
танилцаж гарын үсэг зурж байгаа боловч өөрийн цагийн тооцоо болон, нэмэгдлийн
хувийг үнэн зөв эсэхийг хяналгүйгээр гарын үсэг зурдаг, тушаалын хавсралтыг
буруу боловсруулдаг, ажилчид өөрийн цалинд хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй
гэж үзлээ. Иймд цаашид санхүүгийн ажилтнуудын ажлын хариуцлагыг сайжруулах,
анхан шатны баримт бүрдүүлэлтэд онцгой анхаарах, түүнд тавих шат дараалсан
хяналтыг сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэргэжил арга зүйн
зөвлөгөө авч, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Энэ
удаагийн шалгалтаар илүү олгосон цалин 787,023 (долоон зуун наян долоон мянга
хорин гурав) төгрөг, дутуу олгосон цалин 65,000 (жаран таван мянга) төгрөг,
анхан шатны баримттай холбоотой 4,777,000 (дөрвөн сая долоон зуун далан долоон
мянга) төгрөг, зэрэг нийт 5,629,023 (таван сая зургаан зуун хорин есөн мянга
хорин гурав) төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин 787,023 (долоон зуун
наян долоон мянга хорин гурав) төгрөгийг төлүүлэх, дутуу олгосон 65,000 (жаран
таван мянга) төгрөгийг нөхөж олгох улсын ахлах байцаагчийн акт тогтоон, илэрсэн
зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 6 заалт бүхий албан шаардлагыг хүргүүллээ.