2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. 2023 оны 02 дугаар сарын 10-ны
өдрийн 29/01 тоот аймгийн Засаг даргын баталсан “Гэр бүл хүний хөгжлийн төв ОНӨҮГ-ын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч бөгөөд аудитор, санхүүгийн хяналт шалгалт шалгалтын улсын
ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Ч.Буянбат нар дотоод аудит хийж байна.
2. 2023 оны 02 дугаар сарын 10-ны
өдрийн 29/02 тоот аймгийн Засаг даргын
баталсан “Өв эко мийт орон нутгийн өмчит ХХК-ийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд
дотоод аудит хийх тухай” удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын
улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Ц.Цолмонтуяа нар дотоод аудит хийж байна.
3. 2023 оны 02 дугаар сарын 02-ны
өдрийн 29/04 тоот удирдамжаар албаны даргын баталсан “Арвайхээр сумын Засаг
даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
тухай” удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч С.Дуламжаргал, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
Б.Пүрэвсүрэн нар хяналт шалгалт хийж байна.
4. 2023 оны 02 дугаар сарын 11-ний
өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын газраас зохион байгуулсан Эцэг эхийн зөвлөлийн
зөвлөгөөн, сургалтанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
Ч.Буянбат, архив, бичиг хэргийн ажилтан Э.Дэмбэрэлданзан нар хамрагдлаа.
5. Төрийн албаны зөвлөлөөс зохион
байгуулдаг 7:4:10 сургалтанд албаны нийт албан хаагчид 2 удаа хамрагдлаа.