1.
2022 оны 04
дүгээр сарын 25-ны өдрийн 29/01 аймгийн Засаг даргын баталсан Дотоод аудитын
удирдамжийн дагуу Баян-Өндөр, Сант, Төгрөг, Нарийнтээл сумдын Засаг даргын
Тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэлээ.
2.
2022 оны 06
дугаар сарын 08-ны өдрийн 29/10 албаны даргын баталсан Зүүнбаян-Улаан сумынн
Эрүүл мэндийн төвийн 2020,2021,2022 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн
хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хяналт шалгалт гүйцэтгэж байна.
3.
2022 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 29/11 албаны даргын баталсан “Аймгийн мөрийн
хөтөлбөрийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
Н.Лхамдолгор, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа,
аудитор Н.Алтанганаа нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
4.
2022 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 29/12 албаны даргын баталсан “Аймгийн гамшгаас
хамгаалах эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардлын 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу санхүүгийн хяналт
шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт,
шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам,Ч.Буянбат нар хийж гүйцэтгэж байна.
5. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 2 удаагийн
цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.
6. “Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны шинэчлэл”-ийн тухай
сургалтад албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат,
аудитор, нягтлан бодогч Н.Алтанганаа нар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамрагдсан.
7. “Төсвийн шинэчлэл 2022” 2022 оны
05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан сургалтад нягтлан бодогч
Н.Алтанганаа хамрагдсан.
8. Өвөрхангай аймгийн Тагнуулын газраас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан
"Кибер аюулгүй байдлын тухай", "Төрийн болон албаны нууц"
-н тухай сургалтад албаны архив, бичиг хэргийн ажилтан Б.Пүрэвсүрэн танхимаар
хамрагдсан.
9. Төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд 2022 оны 05
дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан "Эцэг эхийн зөвлөгөөн"-нд
албаны “Эцэг эхийн зөвлөл”-ийн ахлагч Ч.Буянбат, гишүүн Б.Пүрэвсүрэн нар
хамрагдсан.
10. Дотоод аудитын мэдлэгээ сайжруулах зорилгоор албан
хаагчид “Дотоод аудит” 2021 номыг бүлэг бүлгээр нь хуваан авч бие биедээ
мэдлэгээ хуваалцахаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Н.Лхамдолгор 2-р
бүлгийг албан хаагчдад танилцуулсан.
11. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн 2 дугаар улирлын
судалгааг нэгтгэн цаашид эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтрэлийг
бууруулах чиглэлээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 29/02 тоот зөвлөмжийг
гаргаж Хүнс хөдөө аж ахуйн газар болон сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн.