АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
САНХҮҮГИЙН
ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА
2018 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Тус алба нь 9
дүгээр сарын байдлаар 2 байгууллагын
2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг явууллаа.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан 29/01 тоот дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгт 2018
оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны дотоод аудит хийж
гүйцэтгэлээ. Шалгалтаар 4 дүгээр
цэцэрлэг нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр дүнгийн
урамшуулал шийдвэргүйгээр олгосон зөрчил гарч, илэрсэн зөрчлийг арилгах, цаашид
давтан гаргахгүй байх талаар 4 заалт бүхий зөвлөмж өглөө.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан 29/02 тоот дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгт 2018
оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, байгууллагын
бодлогын баримт бичиг, зорилго, зорилтууд, санхүүгийн үйл ажиллагаатай
холбоотой удирдлагаас гаргасан шийдвэрүүд, ажилтнуудын цагийн бүртгэл, албан
тушаалын цалин тогтоолт, цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн
зөв тооцоолж суутгасан эсэх, нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, өр төлбөр,
орлого зарлага зөв тусгагдсан эсэх, хөрөнгийн захиран зарцуулалт, анхан шатны
болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн байдал санхүүгийн мэдээллийн үнэн
зөв, цаг хугацаандаа бэлтгэгдэх байдал, аж ахуйн нэгж байгууллагын үйл
ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын хэрэгжилт зэрэгт
дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, 2018 оны эхний хагас жилийн шилэн дансанд 74 мэдээ байршуулахаас
68 мэдээг хугацаанд нь байршуулж хуулийн хэрэгжилт 91.8 хувьтай байна. Багш, ажилтнуудын ур чадварын нэмэгдэл
олгох эрхлэгчийн тушаалд ур чадварын нэмэгдлийг олгож эхлэх хугацаа, олгох хувь
хэмжээг тодорхой тусгаагүй, дотоод хяналтын нэгж нь төлөвлөгөөний дагуу ажиллаж
байгаа боловч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сул байна. Мөн
ээлжийн амралтын мэдэгдлийг бичдэггүй, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар
бараа материалыг зарлагаддаг, багш нарын илүү цагийг цагийн балансад бүртгэж,
баталгаажуулалгүйгээр сар бүр тогтмол 17 цагаар тооцож олгодог, эрхлэгчийн 2
дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг шийдвэр нь гараагүй байхад олгосон, сахиулын
илүү цагийн хөлсийг багш нарын илүү цагийн хөлстэй адилтган буруу тооцож
олгодог зөрчил илэрлээ. Цаашид хүчин төгөлдөр бус анхан шатны баримтыг үндэслэн бараа
материалыг зарлагддаггүй байх, цагийн балансыг үнэн зөв гаргаж, багш нарын илүү
цагийг бодиттойгоор тооцож олгох, дотоод хяналтын нэгжээс санхүүгийн үйл
ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. 6 заалт бүхий аудитын
зөвлөмжийг өглөө.
Албаны даргын 2018
оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Баянгол
сумын ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын
байгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт
хийгдэж байна.