1.
2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29/12 дугаар албаны даргын баталсан
удирдамжийн дагуу Бүрд сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2020 оны
санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч Н.Лхамдолгор хяналт шалгалтыг хийж, 29/08 дугаартай танилцуулга,
29/07/09 дугаартай 4 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, 29/02/07
дугаартай 1 заалт бүхий 1309,0 мянган төгрөгийн актыг тогтоосон.
2.
2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29/10 дугаар албаны даргын баталсан
удирдамжийн дагуу Бүрд сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны санхүүгийн үйл
ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам
хяналт шалгалтыг хийж, 29/09 дугаартай танилцуулга, 29/07/09 дугаартай 4 заалт
бүхий хугацаатай албан шаардлага өгсөн.
3.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/10 дугаар албаны даргын баталсан
удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл
ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал,
аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Буяндэлгэр нар хяналт шалгалтыг хийж, 29/10 дугаартай
танилцуулга, 29/03/10 дугаартай 3 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгсөн.
4.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/09 дугаар албаны даргын баталсан
удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны санхүүгийн
үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
С.Дуламжаргал хяналт шалгалтыг хийж, 29/11 дугаартай танилцуулга гарсан.
5.
2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Сангийн сайдын
баталсан 05 тоот, албаны даргын баталсан
2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 29/13 дугаартай “Татварын ерөнхий газар,
түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт”-ын
удирдамжуудийн дагуу Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн 2019, 2020 оны
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн
хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Д.Буяндэлгэр нар хяналт
шалгалтыг хийж, 29/12 дугаартай танилцуулга гарсан.
6.
2021 оны эхний хагас жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт
бус шалгалт, дотоод аудитаар илэрсэн зөрчлийг Аймгийн аудитын хорооны хурлаар
2021 оны 07 дугаар сарын 07-нд хэлэлцүүлсэн.
7.
2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 29/14 дугаар албаны даргын баталсан
удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн
үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
Б.Чанцалдулам хийж гүйцэтгэж байна.
8.
2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 29/15 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Засаг даргын тамгын газрын
2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын
ахлах байцаагч Н.Лхамдолгор хийж гүйцэтгэж байна.
9.
2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 29/16 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад
хамаарагддаг байгууллагуудад 2021 оны 2 дугаар улирлын шилэн дансны үйл
ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат,
аудитор Д.Буяндэлгэр нар хийж гүйцэтгэж байна.
10.
Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг
хангах төлөвлөгөөний биелэлт, Аймгийн
засаг даргаас агентлагийн даргатай байгуулсан гэрээний биелэлт, Байгууллагын ил
тод байдлын үнэлгээ, шударга байдлын үнэлгээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн
биелэлт, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтүүдийг тус тус гаргаж
холбогдох газруудад хүргүүлсэн.
11.
Албаны 2021 оны эхний хагас жилийн тоон тайлан, бичмэл
тайланг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дотор Сангийн яамны Эрсдэлийн
удирдлагын хэлтэст файлаар хүргүүлсэн.
12.
Сангийн
яаманд орон нутгийн дотоод аудитын тогтолцооны судалгааг гаргаж хүргүүлсэн.
13.
“Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч байгаа
зөрчил түүний шалтгаан, зөрчилд авах арга хэмжээ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
нь” сэдэвт сургалтыг Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран 2021 оны
07 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулав. Уг сургалтад нийт 152
байгууллагын 82 нягтлан бодогч хамрагдсан.