2020 ОНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН
Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлж
дүгнэх, улмаар хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хяналт шалгалт
хийгдсэн үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгааг 5 асуулгын дагуу авлаа.
Хэрэглэгчдээс
авсан үнэлгээгээр тухайн байгууллага, аж ахуй нэгжид хийгдсэн санхүүгийн хяналт
шалгалт, дотоод аудит хэр чанартай, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэн зөв, шударга
хийгдсэн талаар асуулгад 79 хувь нь хангалттай сайн хийгдсэн, 21 хувь нь дунд
түвшинд хийгдсэн, шалгалтын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? Асуулгад 64 хувь нь
үр дүн сайн байна, 21 хувь нь үр дүн дунд түвшинд байна, 13 хувь нь үр дүн
манай байгууллагад мэдэгдэхгүй байна, 2 хувь нь үр дүн муу байна, өмнөх
санхүүгийн хяналт шалгалтын үр дүнд танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ?
гэсэн асуулгад 28 хувь нь эерэг өөрчлөлтүүд маш их гарсан, 15 хувь нь өөрчлөлт
огт гараагүй, 21 хувь нь илэрсэн санхүүгийн зөрчлүүд арилж байгаа, 36 хувь нь
мэдэхгүй, танай байгууллагын дотоод хяналтын нэгж нь байгууллагынхаа санхүүгийн
үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж чадаж байна уу? гэсэн асуулгад 21 хувь нь
сайн хийгдэж байгаа, 43 хувь нь дунд түвшинд хийж байгаа, 23 хувь нь сайн
хийгдэж байгаа, 13 хувь нь санхүүгийн мэдлэггүйгээс хийж чадахгүй байгаа, байгууллагын
санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байж чадаж байна уу? гэсэн асуулгад 57
хувь нь санхүүгийн бүх мэдээлэл ил тод байгаа, 21 хувь нь зарим мэдээллийг
бидэнд мэдээлдэггүй, 11 хувь нь санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож
чадаагүй, 15 хувь нь санхүүгийн мэдээллийг бид ойлгодоггүй гэж тус тус хариулсан
байна. Хяналт шалгалтанд гарсан эерэг үр дүн 45,7 хувь, тухайн байгууллагын
санхүүгийн болон дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны эерэг үр дүн 51,1
хувьтай гарсан байна.
Санхүүгийн хяналт шалгалттай холбоотой нийтдээ 12 санал
хүсэлт ирсэнээс хяналт шалгалтыг жил бүр хийх 25 хувь, нягтлан бодогч ёс
зүйгүй, зан харилцаа муутай, цалингаас дураараа суутгадаг 33,3 хувь, хяналт
шалгалт үр дүнтэй, сайн хийгдэж, үнэн зөв мэдээлэл өгсөн 25 хувь, санхүүгийн
анхан шатны бүртгэл мэдээллийн талаар мэдээлэл, сургалт авах талаар 16,7 хувийн саналуудыг өгсөн байна.
ХЯНАСАН:
ДАРГА М.ЭРДЭ