2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 29/01 дугаар Засаг даргын батласан удирдамжын дагуу Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд дотоод аудит хийхээр аймгийн Төрийн сангийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Өвөрхангай аймаг дахь Авто-тээврийн үндэсний төв, Нийгмийн даатгалын хэлтэс,
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдох судалгаануудыг авч, баримт судалгаанууд дээр ажиллаж байна.

2.    Аймгийн тамгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2а/37 дугаар албан бичгийн дагуу (Алсын хараа 2020) хөтөлбөрийн үзэл баримтлалын хүрээнд Удирдлагын академиас зохион байгуулж буй Монгол Улсын хөгжлийн бодлого: төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ сэдэвт богино хугацааны сургалтад албаны дарга М.Эрдэнэчулуун, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор нарыг бүртгүүлэн 2021 оны 02 дугаар сарын 22-ноос сургалтад хамрагдан үргэлжлүүлэн суралцаж байна.

3.    Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/12 дугаар албан бичгийн дагуу Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгуулах саналыг Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батласан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-д заасан шаардлагыг хангасан 5 албан хаагчийн материалыг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэв.

4.    Удирдлагын академиас зохион байгуулж буй Ахлах түшмэлийг мэргэшүүлэх багц сургалтад албаны дарга 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна.

5.    Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх ньтөслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа тул Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн тул сургалтын судалгаанд албаны даргыг бүртгүүлсэн.

6.    2021 оны 02 дугаар сарын 1-ний өдөр  албаны дарга Байгууллагын үнэ цэнэ, түүнийг нэмэгдүүлэх нь сэдэвт сургалтыг албан хаагчдад зохион байгуулсан.

7.    2021 оны 02 дугаар сарын 02-ний өдөр албаны дарга Байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг үнэлэх талаарх журмуудыг албан хаагчдад танилцуулан сургалт хийсэн.

8.    Аймгийн 2021 оны Эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөө-ний хүрээнд Орон нутгийн өмчийн газартай 2 дугаар сард хийхээр төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Орон нутгийн өмчийн газартай хамтарсан удирдамж батлан төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдэд хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг Төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс түүний нэмэгдэл, Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлс, түүний нэмэгдэл,  Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр, урамшуулал, тусламж,  Шилэн дансны тухай хууль, Дотоод хяналтын тухай ойлголт,  Анхан шатны баримт хөтлөлт, Ээлжийн амралтын олговор, тооцоолол, Төсвийн тухай хууль зэргээр брошур хэлбэрээр нийт 29 иргэнд 210 ширхэг брошурыг хүргэн зөвлөгөө мэдээлэл өгсөн.  Мөн 15:00 цагаас Санхүүгийн хяналт аудитын албаны фэйсбүүк хуудсаар лайв хийж иргэдийн асуусан асуултад  хариулт өгч ажилласан. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд албаны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар мэдээ мэдээллийг видео хэлбэрээр хүргэсэн. Иргэдээс цахимаар судалгаа авч 42 хүн судалгаанд хамрагдсан. Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан ажлын тайланг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлэхээр ажиллаж байна.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 97933 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна