2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Тус алба нь 5 дугаар сарын байдлаар 11 байгууллагын, 2017
оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явууллаа.
Санхүүгийн
хяналт, аудитын албаны даргын баталсан 2018 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн
29/10 тоот удирдамжийн дагуу Хужирт сумын ЗДТГазар, Ерөнхий Боловсролын
Сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага-1,
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага-2,
Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Б. Чанцалдулам, Н.Лхамдолгор, Ц.Цолмонтуяа нар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс
хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар Хужирт сумын ЗДТГазарт 3029,6
мянган төгрөгийн зөрчил илэрч цаашид анхаарч ажиллах 4 заалт бүхий
зөвлөмж, ерөнхий боловсролын сургуульд 3963,9 мянган
төгрөгийн зөрчил илэрч дээрх зөрчил дутагдлыг цаашид дахин давтан гаргахгүй
байхыг анхааруулж, 5 заалт бүхий зөвлөмж,
1 дүгээр цэцэрлэгт 89,3 мянган төгрөгийн зөрчил илэрч цаашид анхаарч
ажиллах 3 заалт бүхий зөвлөмж, 2 дугаар цэцэрлэг нь 586,5 мянган төгрөгийн
зөрчил илэрч цаашид анхаарч ажиллах 10 заалт бүхий зөвлөмж өгч ажиллаа.
Санхүүгийн хяналт, аудитын
албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 29/11 тоот удирдамжийн дагуу Зүүнбаян-Улаан сумын
ЗДТГазар, Ерөнхий боловсролын
сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл
ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б. Чанцалдулам, Н. Лхамдолгор,
Ц. Цолмонтуяа, С. Дуламжаргал нар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар Зүүнбаян-Улаан
сумын ЗДТГазарт 5555,1 мянган
төгрөгний зөрчил илрүүлж, цаашид анхаарч ажиллах 10 заалт бүхий зөвлөмж, Ерөнхий
боловсролын сургуульд 1823,0 мянган
төгрөгийн зөрчил илрүүлж 4 заалт бүхий 1 албан шаардлага, Соёлын төвд 1950,9 мянган төгрөгийн зөрчил
илэрч зөрчил арилгах, давтан гаргахгүй байх 4 заалт бүхий зөвлөмж, Эрүүл мэндийн төвийн
шалгалтаар нийтдээ 795,2 мянган төгрөгийн зөрчил илэрч, цалин дутуу суутгасан
186,5 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, төсвийн
хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 608,7 мянган төгрөгийн зөрчлийг засаж
залруулах 7 заалт бүхийн зөвлөмж өгч ажиллаа.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хүүхдийн
хоолны мөнгийг зүй бусаар зарцуулдаг, хуурамч баримт бүрдүүлэн мөнгө гарган
авдаг, агуулахын бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн тоог нэмж бичдэг, шаардах хуудсыг
засдаг, хүнсний материалын үлдэгдэл, орлого, зарцуулалт, цэцэрлэгийн хүүхдийн
ирцэд хяналт тавьж ажилладаггүй зэрэг нийт 10580,0 мянган төгрөгийн зөрчил
илрүүлж 5348,0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн 2 акт
тогтоолоо. Мөн тухайн төсвийн байгууллагуудад нийтлэг гарч байгаа ажилчдын гарт олгох
цалингаас төрөл бүрийн суутгалуудыг их хэмжээгээр хийдэг нийтлэг зөрчлийг
арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Санхүүгийн хяналт, аудитын
албаны даргын 2018 оны 05 дугаар сарын
08-ны өдрийн баталсан 29/12 тоот удирдамжийн дагуу Бүрд сумын Сургуулийн өмнөх
боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн 2017 оны
санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
С. Дуламжаргал, Ц. Цолмонтуяа нар 2018 оны 05
дугаар сарын 13-наас хяналт шалгалтыг хийж гүцэтгэллээ. Шалгалтаар Бүрд сумын Ерөнхий
боловсролын сургууль нь хөрөнгийг орлогод дутуу бүртгэж, тайлан тооцоо буруу
гаргадаг, нярав агуулахын бүртгэлийг тухай бүр бүртгэдэггүйгээс хүнсний бараа
материалын үлдэгдлээ мэддэггүй, хүнсний бараа материалын тайланг сар бүр гаргаж
хэвшээгүй, агуулахаас гал тогоонд олгож байгаа хүнсний материалын шаардахад
захирлын цохолт тухай бүр хийдэггүй, хяналт сул, дотуур байрны хүүхдийн нэг
хоногийн хоолны зардлын нормативыг хэтрүүлэн зарцуулж, хоолны материалын өглөг
үүсгэсэн, дотуур байрны багшийн ирцийн журналаас хүүхдийн тоо зөрүүтэй, хөдөө
орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг нийгмийн даатгалын
дэвтрийн хуулбар, өргөдөл, тушаал шийдвэргүйгээр олгосон, тэтгэвэрт гарч байгаа
ахмадуудад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо тушаалд тэтгэмж олгох
шийдвэрийг тусгадаггүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлд нягтлан бодогчийн цохолт
байхгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад томилолт олгосон, амралтын цалингийн бодолт зөв боловч зарим хүмүүс дээр зөрүү гаргаж, илүү олгосон,
цагийн баланс дээрх бүртгэлээс зөрүүтэйгээр зарим багш ажилтнуудын цалинг илүү,
дутуу олгосон, татварын хөнгөлөлтийг давхар тооцсон, өглөг авлагаа буруу
тооцож, тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг нийт 134286,2 мянган төгрөгийн зөрчил
илрүүлж, илүү олгосон цалин, ээлжийн амралтын олговор 3477,6 мянган төгрөгний, цалингийн
урьдчилгаа төлүүлэх 7200,0 мянган төгрөгний, нийт 10677,6 мянган төгрөгийг
суутган тооцох улсын ахлах байцаагчийн 2 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах,
цаашид давтан гаргахгүй байхаар 5 заалт бүхий 1 албан шаардлага өгч ажиллаа.
Бүрд сумын СӨББайгууллага нь ээлжийн амралтын мэдэгдлийг батлагдсан
маягтын дагуу зөв бичилт хийж гаргаагүй, дотоод хяналтын нэгж санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт тавьж ажилладаггүй, нягтлан бодогч ажилчдын нийгмийн
даатгалын шимтгэлийг илүү, дутуу төлдөг, зөвшөөрөлгүйгээр зардал хооронд
гүйлгэн зарцуулдаг, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулдаггүй, өглөг,
авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, үр дүнгийн урамшууллыг тушаал
шийдвэр гараагүй байхад олгодог зэрэг зөрчил илэрлээ. Энэ удаагийн шалгалтаар нийт
8133,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж илүү олгосон цалинг суутган тооцох улсын
ахлах байцаагчийн 1 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй
байхаар 8 заалт бүхий 1 албан шаардлага хүргүүллээ.
Бүрд
сумын Соёлын төв нь санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул,
санхүүгийн үйл ажиллагаа хангалттай хэмжээнд нээлттэй ил тод биш, санхүүгийн
ажилтнуудын ажлын хариуцлага сул, баримтын эмх цэгц муу, нярав ажилдаа хайнга
хандсан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргадаггүй, зардал хооронд
зөвшөөрөлгүй гүйлгэн зарцуулдаг, оны эцэст өр, авлагыг тооцоо нийлсэн актаар
баталгаажуулаагүй, тушаал шийдвэрийг цаг тухай бүр гаргадаггүй, нөхөж гаргадаг,
нийгмийн даатгалын шимтгэлийг ажилчдын бодогдсон цалингаас сар бүр илүү, дутуу
төлдөг, ажилчид өөрийн цалинд хяналт тавьдаггүй зэрэг зөрчил илэрлээ. Энэ
удаагийн нийт 8100,7 мянган төгрөгийн зөрчил илрүүлж улсын ахлах байцаагчийн 1
акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 8 заалт бүхий
1 албан шаардлага өгч ажиллаа.
Албаны дарга Л.Хатанбаатар сум хөгжүүлэх сангийн
хэрэгжилтийн тухай сонсголыг Аймгийн
иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид,Засаг даргын зөвлөлийн хуралд тус тус оруулж ИТХТийн 2018 оны 5 дугаар сарын 11 ний 36 р тогтоол,2018 оны 5 дугаар сарын 23 ний
өдрийн А326 тоот захирамжийг тус тус
боловсруулан батлууж 2018 оны эхний 5 сард хийж гүйцэтгэсэн санхүүгийн хяналт
шалгалтын дүнг Аудитын хорооны тушаалаар хэлэлцүүлж тавигдсан актыг
баталгаажуулах,цаашид авах арга хэмжээний тухай 1 тогтоол гаруулан ажиллаж
байна.