2020 оны шалгалт-Хүнс хөдөө аж ахуйн газрын 2018, 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын товч танилцуулга
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай
байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ, Санхүүгийн хяналт, аудитын албаны
2020 онд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өвөрхангай аймгийн Хүнс
хөдөө аж ахуйн газрын 2018, 2019 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад анхан шатны баримтын
бүрдэл дутуу 238,6 мянган төгрөг, дутуу олгосон албан томилолт 49,5 мянган
төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 2467,9 мянган төгрөг, илүү суутгасан
цалингийн урьдчилгаа 150,0 мянган төгрөг, санхүүгийн тайланд тусгаагүй өглөг
107,0 мянган төгрөг, нийтдээ 3013,0 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Тухайн
зөрчлүүдэд илүү суутгасан цалингийн урьдчилгааг нөхөн олгох 150,0 мянган
төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 396,5 мянган төгрөг, дутуу олгосон томилолт
49,5 мянган төгрөг, анхан шатны баримтгүй олгосон замын зардал 85,6 мянган
төгрөг, нийтдээ 681,6 мянган төгрөгийн улсын ахлах байцаагчийн акт тогтоож,
илэрсэн зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага
өглөө.