2020 ОНЫ 9 ДҮГЭЭР МАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр малжуулах сангийн зээлийн
үлдэгдлийг буцаан төлүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулсаны дагуу бүх
сумдын малжуулах зээлийн судалгааг аван, нэгтгэн боловсруулж 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Аймгийн
Засаг даргын түр орлон гүйцэтгэгч О.Батжаргалд хүргүүлэв.
2.
Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 04 дүгээр сарын
22-ны өдрийн 29/02 дугаар удирдамжийн дагуу Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын хэрэгжилтийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх төлөвлөгөөний дагуу Тарагт
сумын Эрүүл мэндийн төв, Тарагт сумын ЕБС, Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн
төв, Нарийнтээл сумын Баянтээг багийн ЕБС, Нарийнтээл сумын ЕБС, Арвайхээр 2
дугаар цэцэрлэгийг тус тус дотоод аудит хийж гүйцэтгэсэн байна.
3.
Авлигатай тэмцэх газраас бэлтгэн ирүүлсэн сурталчилгааний
материалын эхийг олон нийтэд хүргэж, тараах материалыг хувилж олшруулан түгээн
дэлгэрүүлэх ажлыг дараах байдлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд:
·
Телевизийн шторкийг байгууллагын вэб сайт болон Facebook хуудсанд нийтэлж 5
хоногийн хугацаанд .... хүнд хүргэсэн.
·
Олшруулах материалаар брошур хийн улсын байцаагч нарт
танилцуулан санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийгдэж байгаа
байгууллагуудын албан хаагч нарт тараалгуулсан, цаашид үргэлжлүүлэн тараахаар
нөөц бэлдэж өгсөн.
·
FM – зөвлөгөө,
мэдээллийг тус байгууллагын улсын байцаагч нарт 2020 оны 09 дүгээр сарын 23-ны
өдөр илтгэл хэлбэрээр хүргэсэн.
Брошур болон албан
байгуулагатаа байршуулсан зургийг хавсралтаар хүргүүлэв.
4.
Авлигатай тэмцэх газраас ирсэн мэдээлэл баримт гаргуулан
авах тухай тогтоолын дагуу Есөнзүйл сумын Сум дундын эмнэлгийн 2017 оны
санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга, акт, албан шаардлага,
биелэлтийг хавсралтаар хүргүүлсэн.