Санхүүгийн хяналт, аудитын албаны
даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан 29/21 тоот удирдамжийн
дагуу Хархорин АЗЗА ТӨХК-ийн 2018
оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж цалин
дутуу олгосон 376,5 мянган төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон
1312,5 мянган төгрөг, анхан шатны баримт дутуу 4385,0 мянган төгрөг, нийтдээ
6074,0 мянган төгрөгийн зөрчил илэрч, зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй
байхыг анхааруулж дараах 4 заалт бүхий зөвлөмжийг өгч ажилласан.
Аймгийн Засаг
даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны
даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 29/20 тоот удирдамжийн дагуу
Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийж, нийтдээ 35539,8 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон
цалин, ээлжийн амралтын олговрыг давхардуулсан 993,6 мянган төгрөгийг
төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, эдгээр зөрчлүүдийг цаашид
дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж, 4 заалт бүхий улсын байцаагчийн албан
шаардлага, цаашид анхаарч ажиллах 6 заалт бүхий зөвлөмж даалгаврыг өгч
ажилласан.
Санхүүгийн хяналт,
аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан 29/19 тоот удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨХК-ийн 2018 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.
Санхүүгийн хяналт,
аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын
11-ний өдрийн баталсан 29/05 тоот дотоод
аудитын хөтөлбөрийн дагуу Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2019 оны 1-9
дүгээр саруудын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийгдэж байна.
2019 оны ажил үүргийн
хуваарийн дагуу иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл
гомдлын 4 дүгээр улирлын мэдээ, төрийн
захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээ, авилгын эсрэг үндэсний
хөтөлбөрийн биелэлт, төрийн албан хаагчийн сургалт хөгжил нийгмийн баталгааг
хангах хөтөлбөрийн биелэлт, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, төрийн жинхэнэ
албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцийн бүртгэл, 2018, 2019 онд
томилогдсон албан хаагчийн судалгааг тус тус гарган холбогдох газруудад
хүргүүлсэн.
Жендэрт суурилсан
хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногын аяны хүрээнд төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу Орон нутгийн өмчийн газартай хамтран нийт албан хаагчдыг гэр
бүлийн хамт “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулж аймгийн
Ганданпунцоглин хийдийн Хамба Лам Я.Ганзаяа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл-жендэрийн
асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Санжаа нарыг урьж лекц уншуулж, нээлттэй
ярилцлага хийсэн. Аяны хүрээнд хийсэн ажлын тайланг 2019.12.12-ний өдөр
холбогдох газарт хүргүүлж ажилласан.
ХЯНАСАН
ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ
М.ЭРДЭНЭЧУЛУУН
МЭДЭЭ ГАРГАСАН:
БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН Ш.НЯМТАМЖИД