2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Аймгийн Засаг
даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны
даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан 29/18 тоот удирдамжийн
дагуу Баянтээг ХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ
15426,6 мянган төгрөгийн зөрчил илэрч, цалин ээлжийн амралтын олговрыг
давхардуулсан 704,2 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт
тогтоож, дээрх зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж
дараах 4 заалт бүхий зөвлөмжийг өглөө.
2019 оны 10 дугаар
сарын 28–ний өдөр албаны 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсан Сум
хөгжүүлэх сан, Төсөвт байгууллагуудын шалгалтын дүнг аймгийн Засаг даргын
дэргэдэх аудитын хорооны хурлаар
хэлэлцэж хурлаас гарсан шийдвэрийн дагуу сумдын Засаг дарга нарт Сум хөгжүүлэх
санд тавигдсан актын төлөгдөөгүй хэсгийг зээлдэгч нэг бүрээр 11 дүгээр сарын
30-ны дотор шүүхэд бүрэн шилжүүлж ажиллах аймгийн засаг даргын тоот, аудитын
хорооны тогтоол, Сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт Сум хөгжүүлэх
сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах тухай 12 заалт бүхий улсын
байцаагч, аудиторын зөвлөмжийг тус тус хүргүүлж ажилласан.
Төрийн албан хаагчийн
албан тушаалын тодорхойлолтыг тушаал боловсруулан албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний
өдрийн А/17 дугаар тушаалаар баталсан.
Санхүүгийн хяналт
шалгалтын улсын ахлах байцаагч, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
нарын тамга тэмдгийн судалгааг гаргаж Сангийн яаманд хүргүүлсэн.
Төрийн албан хаагчийн
нийгмийн баталгаа сургалт хөгжил, төрийн албан хаагчийн сургалт хөгжил аймгийн
хөтөлбөрийн жилийн эцсийн биелэлтийг тус тус холбогдох газруудад хүргүүлсэн.
Архивын программын
судалгааг 2019 оны жилийн эцсийн байдлаар гаргаж архивын тасагт хүргүүлсэн.
2019 оны 07-ноос
өдрөөс 08-ний өдрүүдэд Сангийн яамнаас
зохион байгуулсан дотоод аудитын сургалтад албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэчулуун,
санхүүгийн хяналт шалгалтын 4 байцаагч, аудитор, нягтлан бодогч тус тус сургалтанд хамрагдсан.
2019 оны 11 дүгээр
сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Удирдлагын академийн мэргэшил дээшлүүлэх
институтээс зохион байгуулсан “Төрийн
байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт сургалтад албаны даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч М.Эрдэнэчулуун хамрагдаж үнэмлэх гардан авсан.