2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний
өдрийн баталсан 29/12 тоот удирдамжийн дагуу Эрүүл мэндийн газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ нийтдээ 16604,0
мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин, цалингийн урьдчилгаа,
давхардуулан олгосон ээлжийн амралтын олговор, тэтгэмжийн 3919,2 мянган
төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, илэрсэн зөрчлүүдийг
арилгуулахаар 6 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын
баталсан 2019 оны 29/11 тоот удирдамжуудын дагуу Баянгол сумын Сум хөгжүүлэх
сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж,
явцын болон хугацаа хэтрэлттэй зээл, зээлийн хүүг төлүүлэхээр 36711,8 мянган төгрөгийн улсын байцаагчийн
албан шаардлагыг хүргүүллээ.
Сумдын 2017-2018
оны Сум хөгжүүлэх сангийн хяналт шалгалтаар тавигдсан акт, албан шаардлагын
тавигдсан хугацаанд биелэгдээгүй сумдыг сум дундын иргэний хэргийн анхан шатны
шүүхэд шилжүүлсэн. Зүүнбаян-Улаан сумын 29/02/01 тоот улсын ахлах байцаагчийн
тавьсан актнаас 36 иргэний 75,512,865 төгрөгийн зээлийн үлдэгдэл,Сант сумын
29/01/15 тоот улсын ахлах байцаагчийн тавьсан актнаас 3 иргэний 4250734
төгрөгийн зээлийн үлдэгдэл, Нарийнтээл сумын 29/01/10 тоот улсын ахлах
байцаагчийн тавьсан актнаас 10 иргэний 22217875 төгрөгийн зээлийн үлдэгдэл,
Уянга сумын 29/01/12 тоот улсын ахлах байцаагчийн тавьсан актнаас 6 иргэний
33526886 төгрөгийн зээлийн үлдэгдэл актуудыг Өвөрхангай аймгийн сум дундын
иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдох материалуудыг шилжүүлсэн, Хархорин
сумын 29/02/03 тоот улсын ахлах байцаагчийн тавьсан актнаас 6 иргэний 9,264,600
төгрөгийн зээлийн үлдэгдэл,Бат-Өлзий
сумын 29/02/02 тоот улсын ахлах байцаагчийн тавьсан актнаас 5 иргэний 23,739,075 төгрөгийн зээлийн үлдэгдэл
Өвөрхангай аймгийн хархорин сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд
холбогдох материалуудыг тус тус хүргүүлсэн болно.