Тус алба нь 3 сарын 25-ны байдлаар Сангийн сайдын
удирдамжаар Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн
даатгалын сан аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний
дагуу 3 төсөвт байгууллагын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд, Цагдаагийн
газартай хамтран 6 сумын сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн
үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалтыг явууллаа.
Нийгмийн
халамжийн сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд асаргааны болон байнгын асаргааны тэтгэмж илүү
олгосон 11 иргэний 1624,2 мянган төгрөг,
цалинтай ээжийн тэтгэмжийг илүү олгосон 52 иргэний 10600,0 мянган төгрөг, илүү
тайлагнасан өглөг 12746,0 мянган төгрөг, нийт 24970,2 мянган төгрөгийн зөрчлийг
илрүүлж, шалгалтын явцад 28 иргэнээр 5354,2 мянган төгрөгийг нийгмийн халамжийн
санд төлүүлж, 32 иргэний 6700,0 мянган төгрөгийн зөрчлийг төлүүлэхээр улсын
ахлах байцаагчийн акт тогтоож, 12936,0 мянган төгрөгийн зөрчилд улсын байцаагчийн
албан шаардлага өгсөн.
Аймгийн
Нийгмийн даатгалын сангийн ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, Ажилгүйдлийн тэтгэмж,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017, 2018
онуудын санхүүгийн үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийж, 2 иргэнд ажилгүйдлийн шимтгэл 345,1 мянган
төгрөгийг дутуу олгосон зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан
шаардлага өгсөн.
Зүүнбаян-Улаан,
Бат-Өлзий, Хархорин, Бүрд, Есөнзүйл сумдын, Албаны даргын баталсан удирдамжийн
дагуу Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн 2017, 2018 оны үйл ажиллагаанд
хяналт шалгалтыг хийж нийт 967563,0
мянган төгрөгийн зөрчил илрүүлж 303627,5 мянган төгрөгийг төлүүлэх улсын ахлах
байцагчийн акт, 182487,1 мянган төгрөгийг төлүүлэх, илэрсэн зөрчлийн арилгуулах
улсын байцаагчийн 19 заалт бүхий албан шаардлага өгч, хуурамч баримтаар зээл
авсан гэх 8000,0 мянган төгрөгийн зээлийг цагдаагийн газарт татан шалгаж байна.
Баян-Өндөр
сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага,
Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 5353,5 мянган төгрөгийн зөрчлийг
арилгуулахаар 21
заалт бүхий зөвлөмж өглөө.
Аймгийн Засаг
даргын төсвийн багцад харъяалагдах 185 байгууллагын 2018 оны Шилэн данс хөтлөлтийн
байдалд дотоод аудит хийж тайланг сангийн яаманд хүргүүлсэн.