2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Санхүүгийн
хяналт, аудитын албаны даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 29/09 тоот удирдамжийн
дагуу БОЭТөвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 7142,6 мянган
төгрөгийн зөрчилд, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын
байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын
баталсан 2019 оны 29/03, 29/10 тоот
удирдамжуудын дагуу Арвайхээр, Өлзийт, Хужирт сумдын Сум хөгжүүлэх сангийн
2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж, явцын
болон хугацаа хэтрэлттэй зээл, зээлийн хүүг төлүүлэхээр Хужирт суманд 11381,0
мянган төгрөгийн улсын байцаагчийн албан шаардлага, Өлзийт суманд 8515,8 мянган
төгрөгийн улсын ахлах байцаагчийн акт, 20490,9 мянган төгрөгийн улсын
байцаагчийн албан шаардлага, Арвайхээр суманд 381555,1 мянган төгрөгийн улсын
байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.
2019 оны 05 дугаар сарын 22-нд Мэргэжлийн хяналтын
газартай хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нээлттэй хаалганы өдөрлөг
зохион байгуулж Аймгийн засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналтын газар,
прокурор, БОЭТ, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Арвайхээр сумын 1-р
цэцэрлэг болон иргэдэд ээлжийн амралт, хууль тогтоомж, төрийн жинхэнэ албан
хаагчын цалин хөлс, төрийн жинхэнэ албан хаагчын тэтгэмж урамшуулал, төрийн үйлчилгээний
ажилтны цалин хөлс, шилэн данс, төсвийн тухай хууль, анхан шатны баримт
хөтлөлтийн талаар тус тус мэдээлэл өгч ажилласан.